Тайваний Ерөнхийлөгч Цай Ингвен Хятад улсыг удаа дараагийн дарамт шахалт үзүүлж буйд буруутган анхааруулга мэдэгдэл хийв. Түүний мэдэгдэлд дурдсанаар БНХАУ-аас шалтгаалж, сүүлийн нэг сарын хугацаанд Доминиканийн Бүгд Найрамдах Улс болон Буркина Фаро зэрэг улсууд Тайвантай хийсэн дипломат харилцаагаа зогсоосон байна.
Хятадын дагуул, арал улс хэмээн тооцогддог Тайванийн зүгээс тусгаар улс болох оролдлогуудыг гаргасаар ирсэн боловч, Бээжингийн зүгээс нэг ч удаагийн дэмжлэгтэй учирч байгаагүй энэ улс нь голчлон Номхон далай болон Карибын тэнгисийн ядуу буурай нийт 20 оронтой дипломат харилцаатай байдаг нь ийнхүү сүүлийн нэг сарын хугацаанд хоёроор хоргоджээ.
Шинхуа агентлагийн мэдээлснээр, Хятадын гадаад хэргийн яам Буркина Фаро улсын гаргасан үйлдлийг алга ташин талархан хүлээж авсан байна. Өнгөрсөн жил Панамын Бүгд Найрамдах Улс мөн ижил шийдвэр гаргаж, оронд нь БНХАУ-тай харилцаагаа гүнзгийрүүлж байсан юм. Одоогийн байдлаар Бээжингийн зүгээс Тайванийн хамгийн ойр түншлэгч болох Ватикан хот улсад ижил саналыг тавиад байгаа аж.
Г.Сүмбээ
Эх сурвалж: CNN
Зочин 2018-05-28 66.181.185.140
munhnar eej
Paвcaл 2018-05-28 174.216.9.177
Энэ хоёр байлдвал бидэнд сайн. Тайванчууд биднийг үгүйсгэдэг улс. Тэглээ гээд Xятад тэднийг нэгтгэх бол дараагийн санаа нь монгол байх болно. Тиймээс Тайвань байж байг. Гэхдээ байнга хоорондоо үзэлц. Бид тэднийг улс гэж битгий тоо.
Зочин 2018-05-28 202.9.41.220
Энэ 2 дайтвал дайт. 2 ын хооронд ингэж байх хэрэггүй.
Зочин 2018-05-28 175.223.11.157
Тэр газрын зураг дээр биднийг хятадтай нэг болгож зурдаг чинь дээр үеийн явдал шд. Балар эртний юм яриад солиороод байх юм. Тэнэг гэдгээ гайхуулаад байдаг юм уу?
Зочин 2018-05-28 175.223.11.157
Тайван гэж газар мэдэхгүй л бна. Тийм газар байхгүй. Taiwan гэх гэж байгаа бол Тайвань гэж бичээч.
Фасо 2018-05-28 203.229.141.14
Буркино Фасо гэж л нэг африк улс байдын…нуль алдаатай бичих юмаа
Зочин 2018-05-28 203.169.49.93
АНУ, Япон дипломат харьцаатай юу?
лхагва 2018-05-28 59.153.87.38
америк япон хоёр юу боллоо гэж тайваньтай дипломат харьцаа тогтоох вэдээ хятадаас үхтлээ айж байгаа шүүдээ
Уншигч 2018-05-28 43.242.242.6
Гарчигнаасаа эхлээд л буруу бичсэн байх юм. Сайн хянаж байгаач
2018-05-28 66.181.176.144
Тайваньд Юань улсын их мэдээлэл монгол хүний бүтээсэн их мэдлэгийн уурхай байгаа. тайванаас олж авч ирж судлах хэрэгтэй дээ. судлаачид нууц товчоогоос өөр хаанаас мэдлэгээ зузаатгаж байна.
Зочин 2018-05-28 64.119.21.222
Тайванууд бол Монголчуудын заналт дайсан! Тэдний газрын зураг дэжр Монголыг хятадад нэгтгэсэн байдаг. Бидний хувьд хэзээд тайвань хятадын нэг ечvvxэн хэсэг гэж vзэх хэрэгтэй, яахав жуулчлалаар ганц очиход давгvй л газар байна лээ, еер наалдах юм байхгуй
Зочин 2018-05-28 202.72.245.206
НҮБИЙН ХААЛГЫГ САВАЖ ГАРАХ ХЭРЭГГҮЙ БАЙСАН ЮМ ДАА, ГАРААГҮЙ БАЙСАН БОЛ ХЯТАД ЯАЖ Ч ЧАДАХГҮЙ Л БАЙХ БАЙЛАА
Зочин 2018-05-28 202.131.245.243
Батчимэгийн эгч уурлаад яадаг юм бэ?