Тайвань Бээжинд уурсав

Хуучирсан мэдээ: 2018.05.28-нд нийтлэгдсэн

Тайвань Бээжинд уурсав

Тайвань Бээжинд уурсав

Тайваний Ерөнхийлөгч Цай Ингвен Хятад улсыг удаа дараагийн дарамт шахалт үзүүлж буйд буруутган анхааруулга мэдэгдэл хийв. Түүний мэдэгдэлд дурдсанаар БНХАУ-аас шалтгаалж, сүүлийн нэг сарын хугацаанд Доминиканийн Бүгд Найрамдах Улс болон Буркина Фаро зэрэг улсууд Тайвантай хийсэн дипломат харилцаагаа зогсоосон байна.

Хятадын дагуул, арал улс хэмээн тооцогддог Тайванийн зүгээс тусгаар улс болох оролдлогуудыг гаргасаар ирсэн боловч, Бээжингийн зүгээс нэг ч удаагийн дэмжлэгтэй учирч байгаагүй энэ улс нь голчлон Номхон далай болон Карибын тэнгисийн ядуу буурай нийт 20 оронтой дипломат харилцаатай байдаг нь ийнхүү сүүлийн нэг сарын хугацаанд хоёроор хоргоджээ.

Шинхуа агентлагийн мэдээлснээр, Хятадын гадаад хэргийн яам Буркина Фаро улсын гаргасан үйлдлийг алга ташин талархан хүлээж авсан байна. Өнгөрсөн жил Панамын Бүгд Найрамдах Улс мөн ижил шийдвэр гаргаж, оронд нь БНХАУ-тай харилцаагаа гүнзгийрүүлж байсан юм. Одоогийн байдлаар Бээжингийн зүгээс Тайванийн хамгийн ойр түншлэгч болох Ватикан хот улсад ижил саналыг тавиад байгаа аж.

Г.Сүмбээ
Эх сурвалж: CNN

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж