АНУ-ын баг Хойд Солонгост ажиллалаа

Хуучирсан мэдээ: 2018.05.28-нд нийтлэгдсэн

АНУ-ын баг Хойд Солонгост ажиллалаа

АНУ-ын баг Хойд Солонгост ажиллалаа

АНУ-ын албаны хүмүүсийн төлөөлөл ням гарагт /2018.05.27/ Хойд Солонгос улсад айлчилж, зургаадугаар сарын 12-ны өдөр болохоор хүлээгдэж буй хоёр улсын удирдагчдын уулзалтын талаар хэлэлцжээ. Энэ удаагийн уулзалтаар хоёр талын төлөөлөгчид логистик болон уулзалтын үеэр голчлон ярих сэдвүүдийн талаар санал солилцсон байна.

АНУ-аас Филиппин улсад оршин суугаа Сун Ким нарын нийт гурван хүний бүрэлдэхүүнтэй хийгдэж буй энэхүү айлчлал нь уулзалт хэлэлцээ хэрэгжих шатанд явагдаж байгаа нь хэвээрээ байгааг нотлов. Энэ ч талаар Д.Трамп “Уулзалт товлогдсоноороо зургаадугаар сарын 12-ны өдөр болно. Өөр хувилбар байхгүй” гэсэн байр суурийг илэрхийлээд байсан билээ. 

Хойд Солонгос улсын зүгээс илэрхийлж буй заналхийллээс үүдэн зохион байгуулахад тохиромжгүй цаг хугацаа байсан гэсэн шалтгаанаар Д.Трамп энэхүү уулзалтыг цуцлахаар болсон Цагаан ордны захидлыг өнгөрсөн долоо хоногт олон нийтэд ил болгосон юм. 

Г.Сүмбээ
Эх сурвалж:CNN

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж