Хоёр айлчлал, нэг ШХАБ | News.MN

Хоёр айлчлал, нэг ШХАБ

Хуучирсан мэдээ: 2018.05.28-нд нийтлэгдсэн

РЕДАКЦИЙН ЗУРВАС

Хоёр айлчлал, нэг ШХАБ

Хоёр айлчлал, нэг ШХАБ

Өнгөрсөн долоо хоногийн тренд сэдэв нь Монгол Улс Шанхайн хамтын ажиллагааны байгууллагад /ШХАБ/ элсэх үү, үгүй юу гэсэн сэдэв байлаа. Тавдугаар сарын 21-22-нд зохиогдсон Эдийн засгийн форум дээр Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга ШХАБ дахь Монголын статусыг дээшлүүлнэ хэмээн хэлсэн нь энэ сэдвийг тренд болгосон юм. Х.Баттулга Ерөнхийлөгч Монголын эдийн засгийн хөгжлийг танхимд ярьж суухаас илүүтэй геополитикийн хүчин зүйл, нөлөөллийг хамтад авч үзэх хэрэгтэйг анхааруулсан нь анхаарал татлаа.

Ерөнхийлөгчийн албан тушаалаа авснаас хойш бараг анх удаа ямар гадаад бодлого баримтлахаа илэрхийлсэн хэрэг байлаа. Гэхдээ зарим нэг сэдэв нь төрийн хар хайрцагны бодлогын хүрээнд авч үзэх асуудал байсан.

Монгол Улсыг ШХАБ-д жинхэнэ гишүүнээр элсэх санааг хойд, урд хоёр хөршийн зүгээс албан бусаар байнга сануулсаар ирсэн нь нууц биш. 2015 онд ОХУ-ын Уфа хотод болсон ШХАБ-ын гишүүн орнуудын төрийн тэргүүн нарын дээд хэмжээний уулзалтын өмнөх өдөр Оросын Гадаад хэргийн сайд Сергей Лавров Монгол Улс гишүүнээр элсэнэ хэмээн мэдэгдэж байсан удаатай. ШХАБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Рашид Алимов өнгөрсөн гуравдугаар сарын сүүлээр Монгол Улсад айлчилж Ерөнхийлөгч Х.Баттулгад бараалхаж, Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатартай уулзсан. Энэ үеэр Ерөнхийлөгч Х.Баттулга Монгол Улс ШХАБ-ын үйл ажиллагаанд идэвхтэй оролцоно хэмээн хэлснийг хэвлэлийн алба нь дамжуулсан. Үүнээс хоёр сарын дараа Ерөнхийлөгч статусаа дээшлүүлнэ хэмээн мэдэгдлээ.

ШХАБ-ын бүрэлдэхүүн олон жил 6+6+6 буюу бүрэн эрх зургаан гишүүн, ажиглагч зургаа, түншлэгч зургаа гэсэн бүтэцтэй явж ирсэн. Харин өнгөрсөн 2017 онд Астанад Энэтхэг, Пакистаныг бүрэн эрхт гишүүнээр хүлээн зөвшөөрсөнөөр 8+4+6 болж өөрчлөгдөж байгаа юм. Ирэх зургадугаар сарын 9-10-нд Хятадын зүүн эргийн Чинтао хотноо болох дээд хэмжээний ээлжит уулзалт анх удаа шинэ форматаар зохиогдоно. Энэтхэг, Пакистан нь ажиглагчийн статусаа бүрэн эрхт гишүүн болох хүсэлтээ тавиад удсан бөгөөд 2015 онд Уфагаас эхэлсэн процесс өнгөрсөн жил Астанад эцэслэн шийдвэрлэгдсэн. Энэтхэг, Пакистан ийнхүү орж ирснээр ШХАБ-ын шинэ эрин эхэлж байгааг Чинтаогийн уулзалтын бэлтгэл болон зохиогдож буй уулзалтууд дээр ШХАБ-ын зүгээс болон Хятадын өндөр албан тушаалтнуудын зүгээс /тухайлбал, Гадаад хэргийн сайн Ван И/ мэдэгдсээр байна. Гэхдээ энэ хоёр гишүүн нэмэгдэн орж ирснээр ШХАБ-ын өнөөг хүртэл явж ирсэн арга барил өөрчлөгдөх шаардлагатай болж байгаа. Тухайлбал, ШХАБ-ын ажлын албан ёсны хэл нь хятад болоод орос хэл. Өмнөх зургаан гишүүн Хятадыг эс тооцвол орос хэлтэй гэж хэлж болохоор. Харин хоёр шинэ гишүүн бол англи хэлний суурьтай улсууд юм.

ШХАБ-ын Харти буюу дүрэм ёсоор бүс нутгийн ямар ч улс гишүүнээр элсэхэд нээлттэй бөгөөд гишүүн болох хүсэлтийг ШХАБ-ын гишүүн орнуудын Гадаад хэргийн сайд нарын зөвлөлөөр дамжуулан хүлээн авч гишүүн орнуудын төрийн тэргүүн нарын уулзалтаар шийдэх учиртай. Үүнээс гадна 2001 он буюу ШХАБ байгуулагдсанаас хойших хугацаанд батлан гаргасан 30 орчим баримт бичгийг бүгдийг хүлээн зөвшөөрөн хэрэгжүүлэх учиртай. Тиймээс Ерөнхийлөгчийн хэлсэн ‘ойрын хугацаа’ гэдэг нь ямар ч гэсэн Чиндао биш.

Бүс нутгийн аюулгүй байдал, ялангуяа хар тамхи мансууруулах бодистой тэмцэх, терроризм болон салан тусгаарлах үзлийн эсрэг хамтран тэмцэх, эдийн засгийн хамтын ажиллагааг хөгжүүлэх зорилготой энэ байгууллага сүүлийн жилүүдэд илүүтэй эдийн засгийн хамтын ажиллагаанд анхаарч Ерөнхий нарийн бичгийн дарга Рашид Алимов тавдугаар сарын 24-26-нд болсон Петербургийн Олон улсын эдийн засгийн форум дээр хэлжээ. “ШХАБ өнөөдөр бүс нутаг дамнасан универсал шинж бүхий дэлхийн томоохон байгууллагын нэг боллоо. Энэ байгууллагын хамарч буй орон зайд аж үйлдвэрийн тэргүүлэх кластерууд, тэр дундаа өндөр технологи, шинжлэх ухаанд суурилсан үйлдвэрлэл хөгжиж байна. Үйлдвэрлэлийн аль ч шат дамжлагад ашиглагдах бүхий л ашигт малтмалын нөөц байна. Газар зүйн хувьд ойр байгаа нь гишүүн орнууд төсөл хөтөлбөрөө харилцан хэрэгжүүлэх боломжийг олгож, улмаар бүс нутгийн эдийн засгийн хөгжлийг тодорхойлж байна. Бизнес төсөл, бизнес санааг хэрэгжүүлэх ирээдүйтэй орон зай нь ШХАБ болж байна” хэмээн хэллээ.

ШХАБ-ын гол тоглогчийн нэг Хятад улсын “Бүс ба зам” төслийн хүрээнд хийгдэж байгаа том том бүтээн байгуулалт ШХАБ-ын эдийн засгийн хамтын ажиллагаанд тооцогдон явж байгааг дурдах хэрэгтэй. “Бүс ба зам” төслийн хүрээнд Хятадын хамгийн том хөрөнгө оруулалт шинэ гишүүн Пакистанд хийгдэж байгаа юм. “Бүс ба зам”-ын хүрээнд байгуулагдах дөрвөн коридорын нэр бол Хятад-Пакистаны коридор бөгөөд энэ хүрээнд баригдаж байгаа 392 км урт авто замын эхний хэсгийг өнгөрсөн амралтын ашиглалтад оруулсныг Хятадын хэвлэлүүд мэдээллээ.

Дөрвөн коридорын нэг болох Орос-Монгол-Хятадыг холбосон эдийн засгийн коридорын ажил одоогоор цаасан дээр байна. Энэ хүрээнд 32 төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэхээр гурван улсын төрийн тэргүүн 2016 онд Ташкент хотноо тохирсон. Эдийн засгийн коридорын ажил ямар шатандаа байгаа талаар NEWS агентлагаас бэлтгэсэн нэвтрүүлгийг ЭНД дарж үзнэ үү.

ШХАБ-ын орон зайд интеграцид татагдан орж чадалгүй хоцорч байгаа эдийн засаг нь Монголын эдийн засаг болж байгаа нь үнэн. Бүс нутгийн, ШХАБ-ын хоёр гол тоглогч ОХУ болон БНХАУ-ын дунд оршин байгаа улс уг нь эдийн засаг нь буцалж баймаар амар төсөөлөгдөж байгаа ч нүүрсээ ч өмнөд хөрш рүүгээ зөөчих төмөр замгүй, 60 сая малынхаа түүхий эдийг боловсруулан өртөг шингээн экспортолж чадахгүй байгаа. Өмнөд хөрш аль болох түүхий эд авах хүсэлтэй бол хойд хөршийн гаалийн 40 хувийн татвар биднийг гарах гарцгүй болгож байна. Төмөр замгүй учраас хүнд даацын машинаар нүүрсийг зөөж, тэр чинээгээр өмнөд хилийн ойролцоох газрын хөрс, агаар орчин хүн, мал амьдрах аргагүй болж гүйцсэн. Зөвхөн энэ оны эхний дөрвөн сарын байдлаар Монгол улс 84.4 сая ам.долларын үнээр 5582 ширхэг хүн даацын машин импортлон оруулж ирсэн нь өнгөрсөн 2017 оны мөн үетэй харьцуулахад тоо ширхгийн хувьд ч, үнийн хувьд ч хоёр дахин өссөн дүн ажээ. Оруулж ирсэн машинуудын 63 хувийг Хятадаас, 10.7 хувийг Японоос, долоон хувийг Өмнөд Солонгосоос импортолсон хэмээн Үндэсний Статистикийн газар мэдээлсэн байна.

Манай бүс нутагт өндөр технологид суурилсан аж үйлдвэрлэлийг хөгжүүлж байхад бидний хөгжил хаана явна вэ? Энэ хариултыг өнгөрсөн долоо хоногт Төрийн ордонд хоёр өдөр чуулсан эрхмүүд өгсөн билүү? Монголчууд өнөөдөр IPhone, Samsung барьж, 3G-гээр хүссэн мэдээллээ авч байгаа ч өөрөө өөрсдийгөө тэжээж чадахгүй юм бол тусгаар улс гэж хоосон цээжээ дэлдэхээс цаашгүй. Бидний үр хүүхэд дэлхийн хаа ч очсон “Би Монголоос ирсэн” гэж бардам хэлж чадах улсыг байгуулах гэж зориогүй гэж үү?

Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн Петербургийн Олон улсын Эдийн засгийн форумд оролцох байсан төлөвлөгөө цуцлагдсан, энэ долоо хоногт Монголд айлчлах байсан Хятадын Гадаад хэргийн сайд Ван И ирэхээ больж, дэд сайд нь ирэх болсон гэсэн энэ хоёр баримт бидний нэг л биш байгааг өгүүлж байгаа бус уу. Ван И сайдын айлчлал эртнээс төлөвлөгдөж, монголчууд бэлтгэж байсан юм билээ. Албан ёсны өндөр хэмжээний уулзалтуудаас гадна хоёр улсын харилцааны асуудлаар томоохон судлаачдыг хамруулсан лекцийг төлөвлөж байсан. Дипломат харилцааны үүднээс авч үзвэл сайд, дэд сайдын зэрэглэл маш ялгаатай. Тэр тусмаа дэлхийн бодлогыг тодорхойлж буй хүчирхэг гүрний Гадаад хэргийн сайд айлчилна гэдэг Монгол Улсын нэр хүндэд маш нөлөөтэй байх байлаа.

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

54 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2018-05-28 202.131.245.243

Ардчиллын ачаар монголчууд нийтээрээ өрөнд баригдсан гуйлгачингууд болсон, нутаг дээрээ xятaд эздийн боолын боол, босгоны шороо болсон, хар, шар феодал хувалзнууддаа баригдсан. Энэнээс илүү яалгах гээд байгаа юм бэ?

Avatar

ШХАБ орос хятадын эдийн засгийн алуурчид штаб 2018-05-28 66.181.177.160

ШХАБт элсвэл Монгол улс орос хятадын барьцаанд орно Тэд 1915 оны Хиагтын гэрээ шиг шинэ хувилбараа Монголд тулгах болно

Avatar

Зочин 2018-05-28 43.228.129.131

Энэ баттулга дан далиу юм хийж явах юм.

Avatar

Зочин 2018-05-28 202.70.34.70

ug usgiin aldaagaa anhaamaar yum bn daa…

Avatar

Зочин 2018-05-28 85.220.79.184

tegeed ter hogiin yumandaa Mongolyg oroh n zuv geh geed bna uu?hezee ch ugui shuu!!!

Avatar

Зочин 2018-05-28 66.181.185.140

TRAMP TOVIIG SAHIJ BAIGAA GLOBALCHILALAAS TATGALZAJ DANGAARSHIL

Avatar

Bat 2018-05-28 103.26.193.67

Orkuuduun buus janhuug uter turgen ogtsruulaya!!!

Avatar

Зочин 2018-05-28 202.131.243.162

Ганц гаалийн холбоонд элслээ гэхэд бид газар тариалангүй болно. Оросын хямдхан буудай, төмс ногоо нь Монголд газар тариалан эрхлэх нөхцөлгүй болгоно. Оросын хямдхан УЦС-ын эрчим хүч манай Цахилгаан станцуудыг дампууруулнана. Олон мянган хүн ажилгүй болно. Энэ юү гэвэл бид өөрийн хоол хүнс, эрчим хүчгүй болж, 100% Оросын хараат болно. Оросууд дуртай цагтаа бид нарт өөрийн бодлогоо тулгана. Хүлээж авахгүй бол биднийг талх гурил, төмс ногоогоор бооно. Гэрийн чинь цахилгааныг таслана. Ийм болбол ямар уу?

Avatar

g 2018-05-28 103.14.38.130

Orosyn guril sain chanartai uchraas hyamdaar oruulaad mgl jonhuu idsenees deer bishuu, oros tumsgui bolson uchraas haa baisan egiptees oruulj bn. Tenegteed bailgui tolgoigoo ajilluulah l bidend heregtei bn shd

Avatar

Зочин 2018-05-28 202.131.245.243

Юм мэддэг хүмүүс нь хэрэгтэй л гээд байгаа ш дээ. Биднээсээ арай дөмөг мэдэж байгаа байлгүй дээ

Avatar

Тоншуул 2018-05-28 112.72.14.15

ШХАБ-орж яах нь вэ? Юм мэддэг хүмүүс нь хэрэггүй л гээд байгаа ш дээ. Биднээсээ арай дөмөг мэдэж байгаа байлгүй дээ

Avatar

g 2018-05-28 103.14.38.130

ШХАБ-ын гол зорилго бол цэргийн эвсэл биш алан хядагчидтай тэмцэх явдал юм. Терроризм улам бүр дэлхий дээр тархаж байна. Тийм учраас хоорондоо хилийн болоод шашины маргаантай хятад, энэтхэг, пакистан зэрэг улс орнууд энэ байгууллагад нэгдэн орж байна. Манайд лалын ертөнц байгаа бил үү? Бүхэл бүтэн аймаг байна.Тэнд ядуурал, ажилгүйдэл байгаа юу? Тийм хөрсөн дээр л алуурчдыг бэлтгэдэг. Алан хядагчид заавал б**, з****г гэлгүй хутга, сүх, автомашинаар дэлхийн хаан ч гэм зэмгүй иргэд рүү дайрч алж байна. Манайд тийм юм болохгүй гэсэн баталгаа байгаа юм уу? Хэтэрхий мэргэн жараахай болох гээд байх хооронд
чинь аюултай юм болвол яах гэсэн улс вэ? ЕАЭЗХ-той эхний үед чөлөөт худалдааны хэлэлцээртэй байхад болно. Орос төмс, будаа орж ирээд биднийг а**а гэж юу байх билээ. Манай малын бүтээгдэхүүнийг татваргүй чөлөөтэй оруулах нь л бидэнд чухал байна.

Avatar

ЗаЗа 2018-05-28 43.242.242.147

Хүрэлсүх Ерөнхий сайд Нараа гэдэг авгайн хамаатан болоо юу, нөгөө Ээбээгээ яав???

Avatar

Зочин 2018-05-28 202.131.245.243

Ардчиллын ачаар Монгол улс 28 жилийн дотор коммунист хятдын колони болсон нь маргашгүй үнэн юм даг. Энэ далд колоничлолоос гарах арга зам нь ШХАБ, ЕЭЗХ, Гаалийн холбоонд гурвууланд нь зэрэг элсэх явдал юм аа.

Avatar

Зочин 2018-05-28 175.223.11.157

Манай хэдэн идэж уухын донтонгууд энд тэндхийн гадны улсуудаар зээл, буцалтгүй тусламж гуйж явдагтаа ичдэг болов уу? Монгол ер нь дандаа зээл тусламжаар амьдарч байна дөө!

Avatar

Иргэн 2018-05-28 46.183.103.8

Орохдоо тулбал бүх нийтийн санал асуулгаар шийдэх ёстой.

Avatar

Зочин 2018-05-28 202.131.245.243

Ай данжаад аа, мантуугаа гудраад халуун ханзан дээрээ л хэвтэж бай даа.

Avatar

Зочин 2018-05-28 66.181.186.134

За одоо хэн ялсан байна монгол ялначуудаа? Хятад уу , Орос уу? Лав монгол л лав биш.

Avatar

Зочин 2018-05-28 43.228.131.133

Ene 1 mafia tsaraitei hulgaich~luivarchin nuhur geopolitik yariad tumur zamaar tank orj irne ch geh shig malnuudiig mallaad surchihsan mongoliin heden malnuud ni itgeed songochihson yag unendee ardchilsan nam sunchihsun

Avatar

а 2018-05-28 103.14.38.130

Дэлхийн 1-2-р дайны үед, мөн одоо ч гэсэн танк, байлдааны техникийг галт тэргээр л зөөдөг шүү дээ.

Avatar

saraa 2018-05-28 66.181.181.9

gadaad bodlogiin asuudlaa dotoroo sain uarij hairtsaglasan bodlogoo gadagsnaa zarlaj baimaar um. hamaagui ingene tegne geed zarlaad baih cnin buruu daa

Avatar

Зочин 2018-05-28 202.179.27.254

Хужааа ялсан байгаа биздээ монгол ялнуудаа

Avatar

АРД 2018-05-28 202.131.243.162

Цогтбаатар гэх энэ нөхөр өөрийнхөө болон жанхуугийн офшор дансны дуулианыг нам дарахын тулд, олны анхаарлыг өөр тийш нь хандуулахын тулд “жанхууг урьж өгөөч” гэсэн хүсэлтийг лавровт тавьсан байна. Тэгэхгүй бол оркуудын бөөсийг тоож урих орон энэ дэлхий дээр байхгүй, өөрийнх нь болон жанхуугийн офшорын мэдээлэл гадагш алдагдаж хүзүүг нь шидмэсээр ороосон хэцүү байдлаас гарахын тулд л оросод ирсэн байна. ЦОГТБААТАР МОНГОЛЧУУДЫГ ТЭНЭГ ГЭЖ ХЭТЭРХИЙ ДОРОМЖИЛЖ БАЙНА. МОНГОЛООС ТӨЛӨӨЛӨГЧ УРЬСНЫГ ОРОСЫН ХҮРГЭНИЙГ УРЬСАН ГЭЖ БҮЛТРЭХ ХЭРЭГГҮЙ БАЙСАН. АЛБАН ЁСНЫ УРИЛГЫГ АДИЛ ТӨВШНИЙ ХЯТАДЫН ДАРГА СИ Л ГАНЦААРАА ӨГӨХ ЭРХТЭЙ. ЭРГЭЖ ИРЭЭД ДАХИАД ХЯТАД НАМАЙГ ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ТӨВШИНД ХҮЛЭЭЖ АВСАНГҮЙ ГЭЖ МОНГОЛЧУУДЫГ ШОРДОХ УУ?

Avatar

Зочин 2018-05-28 182.160.1.112

ШХАБ – д орж болж байгаа бол гарч болдог байгаа юм биз дээ.

Avatar

Зочин 2018-05-28 112.72.14.25

Нүхэнд унахад амархан. Нүхнээс гарах гж махаа иднэ. Нилээн томхон төлбөр төлж олон зүйлсээ золиослож бж гарна

Avatar

Зочин 2018-05-28 202.131.245.243

Унасан нүхнээсээ гарах гээд мацаад байгаа юм биш үү?

Avatar

АРД 2018-05-28 202.131.243.162

Оркуудын бөөс жанхууг нэн даруй огцруулах хэрэгтэй!!! Өнөөдөр “Монгол ялна багийн [Хориотой Үг] орк малууд өмдөндөө чацга алдав” гэж түүхэнд дуурсагдаж үлдэх болно. Монгол ялна багийн [Хориотой Үг] орк малуудад үнэндээ ичих нүүр гэж алга аа!!! Одоо юу гэж худал мушгин гуйвуулах бол оо!!! Хулхи орос жүжигчний шоу тоглолт хэрээс хэтэрч, утга учраа алдаж гүйцлээ!!! Монголчуудыг “Хужааа нарыг бүгдийг нь хөөж гаргая, алаад өг, Барууны луйварчдыг тонилгоё” гэж араас турхирдаг Орос шовинист нүүрэн дээрээ болхоор Америкийн хөгжлийн агентлагт, хужааа нарт баяр хүргэж “намайг уучлаарай” гэж доль хамж, одоо бүр ШХАБ-д элсэнэ гэж тэнэгтдэг байна ш дээ. Богино сэтгэж байна даа нацист. Ухаан богино [Хориотой Үг] малыг Дэлхий мэдэж байгаа учраас ганц ч улс албан ёсоор урихгүй байгааг өөрөө бол мэдэж л байгаа!!!

Avatar

Зочин 2018-05-28 202.179.2.202

Төвийг сахих бодлогоо баримтлах нь зөв болов уу?

Avatar

Зочин 2018-05-28 202.131.245.243

Коммунист хятдын колони улс яг яаж төвийг сахих гээд байгаа юм бэ?

Avatar

Зочин 2018-05-28 202.131.245.243

Ардчиллын ачаар Монгол улс 28 жилийн дотор коммунист хятдын колони болсон нь маргашгүй үнэн юм даг. Энэ далд колоничлолоос гарах арга зам нь ШХАБ, ЕЭЗХ, Гаалийн холбоонд гурвууланд нь зэрэг элсэх явдал юм аа.

Avatar

Зочин 2018-05-28 202.21.115.82

Ганц гаалийн холбоонд элслээ гэхэд бид газар тариалангүй болно. Оросын хямдхан буудай, төмс ногоо нь Монголд газар тариалан эрхлэх нөхцөлгүй болгоно. Оросын хямдхан УЦС-ын эрчим хүч манай Цахилгаан станцуудыг дампууруулнана. Олон мянган хүн ажилгүй болно. Энэ юү гэвэл бид өөрийн хоол хүнс, эрчим хүчгүй болж, 100% Оросын хараат болно. Оросууд дуртай цагтаа бид нарт өөрийн бодлогоо тулгана. Хүлээж авахгүй бол биднийг талх гурил, төмс ногоогоор бооно. Гэрийн чинь цахилгааныг таслана. Ийм болбол ямар уу?

Avatar

Зочин 2018-05-28 202.131.245.243

ШХАБ-д элсэх нь монголын ард түмэнд ашигтай, баячуудад ашиггүй.

Avatar

Зочин 2018-05-28 66.181.186.134

Супер ялсан монгол орк.

Avatar

GALINA 2018-05-28 150.129.140.182

ЯГ ӨНӨӨДӨР МОНГОЛЫН ТЕЛВИЗҮҮДЭЭР ХҮЧЭЭР ТУЛГАСАН ХЯТАД САВАНГИЙН ДУУРИУД СУВАГ БОЛГОНООР Л ГАРЧ БНА ШХАБ-Д ЭЛСВЭЛ 100$ ХАНШТАЙ НҮҮРСИЙГ ХЯТАДУУД НУУЦ ГЭРЭЭ ХҮЧЭЭР ТУЛГАН 30$-Р АВНА ГЭЖ МЭД .ЕР НЬ АРДЫН ХУВЬСГАЛЫН АНХНЫ ДОЛООГИЙН ТӨСӨӨЛЖ БАЙСНААР МОНГОЛ УЛС ШЕВЦАРЬ ЛУГАА УЛС НЭН ТҮРГЭН БОЛОХ ГАНЦ Л ЗАМ БНА.

Avatar

Зочин 2018-05-28 202.131.245.243

Ардчиллын ачаар Монгол улс 28 жилийн дотор коммунист хятдын колони болсон нь маргашгүй үнэн юм даг.

Avatar

Зочин 2018-05-28 202.21.126.118

аягүый чанга, бас янаг хайраар бялхсан тэврэлтэнд өөрөө гүйж оров оо хөөрхий. Сүүлийн 300 жил вакуумд байсан Монгол улс уг нь сүүлийн 25 жил нүдээ нээсэн юм шүү дээ. Одоо буцаад вакуумд өөрсдийн хүсэлтээр орлоо доо. Баярлалаа Женко, Монгол ялсан. 90 мянган хүн үүнийг мэдэж байсан юм шүү. Бид цагаан сонсолт хийсэн.Олонх түүнийг дэмжсэн болохоор газар нутаг, эдийн засгаараа хүртэл жигхэнэ утгаараа Орос Хятадын завсрын улс болох гэж байна.

Avatar

БАТ инженер 2018-05-28

Ерөнхийлөгчийн хэлсэн хийсэн болгоныг харлуулах коммунист санаа бүх сэтгүүлчдэд шингэж ээ дээ. Цаадах чинь Ми – г бодвол хаа очиж Монгол хүн шүү дээ. ШХАБ хэдийгээр анх байгуулагдахдаа станы орнуудын эсрэг чигтэй юм шиг байсан боловч одоо Энэтхэг, Пакистан хоёр ороод ирэхлээр жинхэнэ төрх нь өөрчлөгдөж байгаа юм шиг байна лээ шүү. Манайх ороход ч буруу нь юу байх вэ. Хөршүүдтэйгээ эвтэй найртай байхаас илүү чухал юм гэж хаа байх вэ?

Avatar

АРД 2018-05-28 202.131.243.162

БАт инженер гэх IP-гаа нуусан аймхай хулчгар, Хогийн пялдага [Хориотой Үг] оо!!! Чамдаа л таарсан оркуудын ерөнхийлөгч байх даа!!! Би аль нэг намын [Хориотой Үг] долоогч биш учраас 17 оны сонгуулиар цагаан хуудас уншуулсан. Даан ч миний цагаан хуудсыг хулхи орос жанхуу баттулга, хятад миеэ нар хулгайлсан юм. Ард түмэн жанхууг сонгоогүй ээ а!!! Ард түмэн хэнийг нь ч дэмжээгүй юм. Жанхуу бол Монгол улсын Ерөнхийлөгч биш харин Ардчилсан намын Ерөнхийлөгч!!! Яагаад вэ гэвэл Ардчилсан намын Ерөнхийлөгч Жанхууг ард түмний 30 хувь нь л дэмжсэн юм шүү гэдгийг битгий мартаарай!!! Жанхуугийн [Хориотой Үг] долоогчид өөрсдийн бичсэн зүйлийг нотлох баримтаа гаргаад ир, гаргаж чадахгүй бол чацга царайлаад дуугүй сууж бай!!!

Avatar

АРД 2018-05-28 202.131.243.162

Хүн болгоныг [Хориотой Үг] гэж хараах [Хориотой Үг] дебилүүд олширлоо. Монголчуудыг хооронд нь хагаралдуулах өмхий төвд, хятад санаа тээсэн жинхэнэ [Хориотой Үг] нар л хүн болгоныг [Хориотой Үг] гэж харааж, зүхэж сууна. [Хориотой Үг] орк оо, жоохон ном унш, нүдээ нээ!!! Одоо миний хэлэх зүйлийг сонсоод өмдөндөө дусаав, эртхэн памперс авч зүүгээд аан гээд сайн сонсож бай!!! Чиний дэмжээд байгаа Ардчилсан намын Ерөнхийлөгч жанхуу чинь Монгол хүн биш!!! Худлаа гэвэл 1918 оны архивын баримтыг үз! Эдийн засгийн ухааны доктор T.Баярхүүгийн ярилцлагыг олж унш!!! 1918 оны архивын баримтад жанхуугийн өвөөг яс үндэс “Төвд” хүн гэж бүртгэсэн байгаа. Чаддаг юм бол үгүйсгэх баримтыг нь гаргаад ир!!!

Avatar

зочин 2018-05-28 202.179.6.22

эргүүт

Avatar

Зочин 2018-05-28 64.119.21.222

Сонин мн ээс Энхсайханы нийтлэлийг олж умшицгаа Бидний vнэн терхийг яаг бичсэн байна лээ

Avatar

Зочин 2018-05-28 202.131.245.243

Xятaд хүний нүдээр харвал тийм л нийтлэл бичих нь ойлгомжтой.

Avatar

Жинхэнэрээ монгол ялагдсан байжээ 2018-05-28 150.129.140.169

Монгол ялна гэсэн худлаа том урианы цаана жинхэнэ [Хориотой Үг] сэтгэлтэй хүн Ерөнхийлөгч болсныг одоо бид зүрх сэтгэлээрээ ойлголоо. Монголыг Жунгаагийн өвөрт хийх гэж их зүтгэж байна шүү цаад Баттулга чинь. Баянгол зочид буудал, Мах импекс, талх чихрийг Жунгаагийн мөнгөөр авсан хүнд цаадуул нь шахалт үзүүлж байгаа биз дээ.

Avatar

Зочин 2018-05-28

Нэг их дэлхийн хувь заяаг шийддэг баян том улс шиг худлаа пээдийж улс торийнтом бодлого гаргаж байгаа дур узуулэхээ больж бус нутгийнхаа ажилд оролцож баймаар юм

Avatar

эхлээд зөв бичиж сур даа 2018-05-28 198.13.36.84

Энэ нэг сэтгүүлч нэртэй тэнэг юмнууд, эхлээд үг өгүүлбэрээ зөв сонгож бичиж сурдаг болох хэрэгтэй. Тэгж байж дараа нь агуулгаа ойлгоно шүү дээ, бусдад хүргэнэ шүү дээ. Тренд, фармат ч гэх шиг, их юм мэддэг хүн болж харагдах гэж маяглаж аяглаж байгаа нь энэ юм байх даа, хөөрхий

Avatar

Зочин 2018-05-28 202.55.191.130

ERUNHIILUGCH HYATDIIN GAR HUL GEDGEE NOTOLCHIHLOO!!!

Avatar

Зочин 2018-05-28 202.72.245.206

ЯМАРЧ УЛС ТӨРИЙН БАЙГУУЛАГАД ЭЛСЭЖ БОЛОХГҮЙ ЭЭ, ШХАБ Д ЭЛСЭЭД ХӨГЖИНЭ ГЭДЭГ НЬ ЯЛАА ТАРГАНД УНАЧИХБАЛ ХООЛ ХАЙЖ ЗОВОХГҮЙ АМАР БОЛНО ГЭДЭГТЭЙ АДИЛ ГЭНЭН ТЭНЭГ САНАА ШҮҮ

Avatar

Зочин 2018-05-28 122.201.31.140

Орос бол түрэмгий булаан эзлэгч улс. Бид хоорондоо муудалцаад хөгжлөө гацааж бгаа шүү дээ

Avatar

Зочин 2018-05-28

Швед англи франц герман польш гээд бугд л орос дайраад ухтэл нудуулээд хоогдоод нутагтаа оруулж найрамдал гуйгаад дараа нь оросууд турэмгий гэдэг. Аргагуй оросын судасанд байгаа цусны багагуй нь монгол юм. Орос афганаас оор улс руу санаачилгаараа дайрсныг мэдэхгуй. Украин казахстан мэт туухэнд байгаагуй улсуудыг оросууд нутгаа огон улс болгосон гэдгийгамархан мартах юм

Avatar

Зочин 2018-05-28 64.119.21.222

Украин, чечень, сири гээд олон оронлуу дайрсан санагдах юм

Avatar

Зочин 2018-05-28 202.9.47.178

Хамгийн түрүүнд Буриад, Тувагаа хэлээч

Avatar

Зочин 2018-05-28 202.131.245.243

Өрөнд баригдсан халтайсан хар өмхий гуйлгачин Буриад, Тува гэчихжээ, бас. Эхлээд ацныхаа баасыг арилгаад сурчих, коммунист хятдын боолын боол босгоны шороо минь. Өмхий амаа угаагаад сурчих.

Avatar

1960 on Ungar ruu 2018-05-28 194.95.1.24

1960 on Ungar ruu

Avatar

chech ruu 2018-05-28 194.95.1.24

chech ruu, 1910 on Finnland ruu, Poland buya Polsh ruu mash olon udaa.

Stan ornuud ruu bugden rr

1945 ond Balti-in tengesiin buh orniig ejlen awsan

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж