Цээл сумынхан ургац хураалтдаа гарна

Хуучирсан мэдээ: 2011.08.23-нд нийтлэгдсэн

Цээл сумынхан ургац хураалтдаа гарна

Төв аймгийн Цээл сумын орчим аймгийнхаа хэмжээнд хамгийн их га талбайд тариалалт хийж байгаа тариалангийн гол бүс болсон нутаг юм. Тиймээс Цээл сумынхан үр тариагаа хураах бэлтгэл ажлаа аль эрт шуурхайлжээ. Энэ наймдугаар сарын сүүлчээр ангилан хадалтдаа орох юм байна. Харин тэд хураасан хөеөгөө хадгалах тал дээр ойрхон байрлах Сэлэнгийн Хөтөл тосгоны агуулахад тушаах гэнэ. Цээл сумынхан техник тоног төхөөрөмжийн хувьд зарим нэг аж ахуй нэгжид сүүлийн үеийн хүчин чадалтай, трактор комбайн хэрэгтэй байгааг нуусангүй. Хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн яамны тариалан эрхлэлтийг дэмжих сангийн удирдлагууд үр тарианы болцтой танилцаж, тариаланчидтай уулзах багт багтсан тул тэд Цээл сумын тариаланчдын тавьж байгаа саналыг нааштайгаар хүлээж авахаа мэдэгдсэн аж. Олон жил тариан талбайд орос трактор комбайнтай зүтгэсэн ахмад тариаланчид  орчин үеийн хүчин чадалтай боловсон техник хэрэгслээр тариан талбайдаа салхи татуулах хүсэл юу юунаас их байгаа юм. Тэдний хүсэлтийг нааштайгаар шийдэхээ салбарын удирдлагууд нь ч хэлсэн байна.

А.Зул

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж