Н.Төгсцогт Колумбын боксчинг ялав | News.MN

Н.Төгсцогт Колумбын боксчинг ялав

Хуучирсан мэдээ: 2018.05.28-нд нийтлэгдсэн

Н.Төгсцогт Колумбын боксчинг ялав

Н.Төгсцогт Колумбын боксчинг ялав

Монгол Улсын гавьяат тамирчин, сонирхогчдын боксын олимп, дэлхийн аваргын мөнгөн медальт Н.Төгсцогт мэргэжлийн боксын рингэнд есөн тулаан хийж, бүгдэд нь ялалт байгуулаад байсан билээ. Тэгвэл тэрбээр арав дахь тулаанаа тавдугаар сарын 26-ны өдөр Колумбын боксчин Оскар Эскандонтой хийж ялалт байгууллаа. Энэхүү тулаан АНУ-ын Миссиссиппи мужийн Билокси хотод болжээ.

10 үе үргэлжлэх байсан тулааны эхнээс Н.Төгсцогт илүүрхэж гуравдугаар үед өрсөлдөгчөө хүнд цохилтоор буулган авлаа. 

“King Tug” Н.Төгсцогтын өрсөлдөгч Оскар Эскандон сонирхогчдын боксоор 2004 оны Афины олимпод оролцож байжээ. Мөн 2008 оноос хойш мэргэжлийн рингэнд 28 тулаан хийж, 25 удаа ялалт байгуулж, гурван удаа ялагдсан байна. “Дайчин” хочит Эскандон 2014 оны арванхоёрдугаар сард WBO-ийн хагас хөнгөн жингийн дэлхийн аварга цолыг хүртэж байсан байна. 

Н.Төгсцогт энэ удаагийн тулаанд өмссөн чамин хар өмсгөлдөө Д.Банди агсны хөргийг залсан нь анхаарал татлаа. Боксын замд хөтөлж, амжилт өөд дагуулсан дасгалжуулагч багш Д.Банди агсны хөргийг зүрхэн тус газраа хэвлэж, шорт дээрээ “R.I.P Coach D.Bandi” хэмээн бичжээ.

Хүнд өвчний улмаас өнгөрсөн нэгдүгээр сард таалал төгссөн багшийнхаа дурсгалд зориулж Төгсөө хүндэтгэл үзүүлсэн нь  энэ ажээ.

 

 

"Болор дуран"-аар шалгав.

11 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Mongol eej 2018-05-28 27.123.214.104

Huu min chamaar baharhaj bna. Ugaasaa uhaantai, zorigtoi huuhed amjiltiin deediig chin zurhneesee husen erooyo!

Avatar

Зочин 2018-05-28 122.201.21.54

Өө Эскандо хатуу самрыг илт давуу ялж байгаа юм чинь цаашаа өшөө өндөрт дүүлнэ. Амжилт. АНУ чууд чамайг аль хэднийнээ Монголхүү гэдгээр чинь мэддэг болжээ.

Avatar

Зочин 2018-05-28 202.131.226.139

Баяр хүргэе, мундаг, сайхан байнаа

Avatar

Зочин 2018-05-28 106.186.208.29

Одоо 2-3 тулаанд л ялалт байгуулчихвал 12 раунд тоглох ч ойрхон байна даа. Монгол гэдэг нэрийг далайн чанадад дуурсгаж яваа Төгсөөдөө баяр хүргье. Цаашдаа улам хичээгээрэй.

Avatar

t67 2018-05-28 103.9.90.130

сайн байна аа дүү, дахин амжилт хүсэе

Avatar

зочин 2018-05-28 202.21.111.98

мундаг хүү, эрүүл мэнддээ анхаарч, сайн амарч, гэмтэл бэртэлгүй болгоомжтой тоглож байгаарай, үнэхээр мундаг байлаа, бахархаж байна.

Avatar

Зочин 2018-05-28 103.10.23.119

Багш-чинь-тэнгэрээс-хараж-байгаа-
баярлаа

Avatar

Зочин 2018-05-28 202.179.25.137

сайхан ялалт хийлээ баяр хүргэе

Avatar

Зочин 2018-05-28 202.179.8.213

Baxarxaj bna

Avatar

Монгол 2018-05-28 66.181.169.114

Монгол түмэн чинь чамаар бахархаж байна. Улам их амжилт хүсэн ерөөе? Чи шүү!!!

Avatar

Зочин 2018-05-28 64.119.21.222

Sain baina shuu! Amjilt zaluu min! Delhiin avarga bolooroi!!!

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж