"The Voice of Mongolia” шоуны ялагчаар Ц.Энгүүн тодорлоо

Хуучирсан мэдээ: 2018.05.27-нд нийтлэгдсэн

"The Voice of Mongolia” шоуны ялагчаар Ц.Энгүүн тодорлоо

"The Voice of Mongolia” шоуны ялагчаар Ц.Энгүүн тодорлоо

Монголын дуу хоолойг дэлхийд гаргах зорилготой “The Voice of Mongolia” шоу олон, олон үзэгчдийн өмнөө уясан.  Хагас шигшээгээс шатнаас ялагчийн төлөө дөрвөн шүүгчийн багаас тус бүр нэг оролцогч тунаж үлдсэн. Тодруулбал, шүүгч Д.Отгонбаярын багаас мэргэжлийн дуучин гэх тодотголтой оролцогч А.Болормаа, С.Ононбатын багаас шат бүрт өсч яваа Б.Өсөхбаяр,Төрийн соёрхолт Л.Болдын багаас Ж.Ариунжаргал, дуучин Д.Уламбаярын багаас Ц.Энгүүн нар шалгарсан юм.  Авъяаслаг олон оролцогч  нарыг шат, шатанд ялж,  Ц.Энгүүн хамгийн олон саналаар шоуны цорын ганц ялагчаар тодорлоо.  Тэрбээр ‘Universal Music’ компанийн Монгол дахь албан ёсны төлөөлөгч ‘Монгол Контент’ ХХК-тай 100 сая төгрөгийн хамтран ажиллах гэрээ байгуулж, Nissan Qashqai загварын автомашины эзэн болж байна.

 Б.БАТ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж