Ким Чен Ир Медведевтэй уулзана

Хуучирсан мэдээ: 2011.08.23-нд нийтлэгдсэн

Ким Чен Ир Медведевтэй уулзана

Бүгд Найрамдах Ардчилсан Солонгос Ард улсын удирдагч Ким Чен Ир ОХУ-ын Ерөнхийлөгч Дмитрий Медведевтэй дээд хэмжээний уулзалт хийхээр Улаан-Үд хотод мягмар гаригт хүрэлцэн иржээ. ОХУ-д хийж буй айлчлалын дөрөв дэх өдөр ноён Ким хуягласан галт тэргээрээ Улаан-Үдэд ирсэн бөгөөд уг хот нь Москвагаас зүүн тийш 4420 км зайд оршдог.

Ноён Кимийг галт тэрэгний өртөөн дээрээс Оросын дээд албан тушаалтнууд угтан авч, хотын төвийн нэр нь тодорхойгүй газар руу авч оджээ. Тэрбээр ноён Медведевтэй лхагва гаригт Улаан-Үдээс 50 км зайд орших “Сосновый Бор” буюу “Хушин төгөл” тосгонд байрладаг засгийн газрын байранд уулзаж, гурван томоохон асуудлын талаар хэлэлцэх аж. Эдгээрийн дотор Умард Солонгосыг Өмнөд Солонгостой холбох төмөр замын төслийн талаар, хийн хоолой, цахилгаан дамжуулах сувгийг Умард Солонгосоор дамжуулж Өмнөд Солонгос руу нийлүүлэх асуудлаар ярилцах юм байна. Ноён Ким айлчлалынхаа үлдсэн өдрүүдэд Оросын нисэх онгоцны үйлдвэр болоод томоохон аж ахуйн нэгжүүдээр зочлох аж.

Б.Энх

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж