Game of Thrones киноны гол дүр Кит Харингтон хуримаа хийнэ

Хуучирсан мэдээ: 2018.05.27-нд нийтлэгдсэн

Game of Thrones киноны гол дүр Кит Харингтон хуримаа хийнэ

Game of Thrones киноны гол дүр Кит Харингтон хуримаа хийнэ

HBO телевизийн цуврал бүтээл Game of Thrones киноны од Кит Харингтон, түүний хамтран тоглогч Розе Лислей нар зургадугаар сарын 23-нд хуримаа хийхээр зарлажээ. Game of Thrones кино нь дэлхийн хамгийн олон үзэгчтэй цувралуудын нэгд зүй ёсоор тооцогддог. Хосууд 2012 онд киноны зураг авалтын үеэр танилцсан бөгөөд дэлгэцэнд Жон Сноу, Игритт нарын хайр сэтгэлийн дүрийг бүтээсэн юм.

Түүний сүйт бүсгүй Лислей нь Шотландын сурвалжит гэр бүлээс гаралтай бол Харрингтон өөрөө Английн II Чарльз хааны үр удам аж. Ирэх сард болох хуримаа хосууд гэр бүлийнхээ шилтгээнд хийхээр төлөвлөж байна. Мөн хуримын урилгаа аль хэдийн тараасан бөгөөд Game of Thrones кинонд тоглосноо хүндэтгэн урилганы доод буланд Жон Сноу гэх тамгыг даржээ.

Ө.Баярзул

Эх сурвалж: Harper’s Bazaar

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж