Reputation аялан тоглолт рекорд тогтоожээ

Хуучирсан мэдээ: 2018.05.27-нд нийтлэгдсэн

Reputation аялан тоглолт рекорд тогтоожээ

Reputation аялан тоглолт рекорд тогтоожээ

Америкийн поп дуучин Тэйлор Свифтийн 2017 онд гаргасан Reputation түүний  зургаа дахь цомог нь юм. Энэхүү цомог нь хоёр сая гаруй хувь борлогдож, 2015 оноос хойшхи хамгийн өндөр борлуулалттай цомгоор шалгараад байна. Мөн уг цомгоороо  нэрлэсэн аялан тоглолт нь орлогоороо рекорд тогтоожээ.  Тухайлбал, 2014 онд Аризона мужийн Поеникс стадионд One Direction хамтлагийн тоглолтыг 56,524 хүн үзсэн гэдэг. Тэгвэл  Свифтын тоглолтын тасалбарыг  үүнээс ч олон хүн худалдан авсан байжээ.

Дуучны цахим хуудсан дахь мэдээллээр тэрбээр  аялан тоглолтоо эхлүүлсэн бөгөөд тавдугаар сарын 8-наас арван нэгдүгээр сарын 21-ний хооронд Америкаас гадна Ирланд, Австрали, Шинэ Зеланд улсуудад тоглохоор төлөвлөжээ.

Ө.Баярзул

Эх сурвалж: Billboard

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж