ОХУ, Японтой хамтран Курилын аралд бизнес эрхэлнэ

Хуучирсан мэдээ: 2018.05.27-нд нийтлэгдсэн

ОХУ, Японтой хамтран Курилын аралд бизнес эрхэлнэ

ОХУ, Японтой хамтран Курилын аралд бизнес эрхэлнэ

ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин өчигдөр Японы ерөнхий сайд Шинзо Абэг Москва хотноо хүлээн авч уулзлаа. Уулзалтын гол зорилго нь Номхон далайд орших маргаантай хэсэг бүлэг арлын асуудлыг хэлэлцэж, энхийн гэрээ байгуулах байв. Дэлхийн II дайны төгсгөлд ОХУ нь Курилын гэх арлуудад хяналтаа тогтоосноос хойш Японтой маргаантай явсаар иржээ. Энэ маргаан, зөрчлийг шийдэх хүртэл хоёр орны хооронд энхийн гэрээг байгуулах боломжгүй байсаар ирсэн аж. Харин уулзалтын үеэр Шинзо Абэ маргаантай аралд ОХУ-тай хамтран бизнес эрхлэх төслүүдийг санал болгожээ. Улмаар Японы бизнесийн төлөөлөгчдийг энэ ондоо багтаан Курилын арлуудад айлчлахыг ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин зөвшөөрснөө хэвлэлийн хурлын үеэр мэдэгджээ.

Эх сурвалж: Associated Press

Б.ТУЯА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж