Сонгинохайрхан дүүрэгт энэ тавдугаар сарын 19-ний өдөр Зүүн салааны эцсийн буудал орчимд иргэн Н нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ прадо маркийн авто машиныг мөргөж, зам тээврийн ноцтой осол гаржээ. Осол гаргасан Н-ийн хувьд согтуурлын зэрэг 2.39 хувь байсан. Тэрбээр цагдаагийн байгууллагат ажиллаж байгаад 11 жилийн өмнө тэтгэвэрт гарсан аж. Тэрбээр хохирогч этгээдэд цагдаагийн албаны нэр барьж ёс зүйгүй харьцаж, элдэв бусаар доромжилсон гэж хохирогч мэдүүлжээ. Энэ хэргийг Сонгинохайрхан дүүрэг дахь цагдаагийн хэлтэс шалгаж байна.
Э.БУРАМ