Хууль бусаар олборлолт хийсэн этгээдүүдийг шалгаж байна

Хуучирсан мэдээ: 2018.05.27-нд нийтлэгдсэн

Хууль бусаар олборлолт хийсэн этгээдүүдийг шалгаж байна

Хууль бусаар олборлолт хийсэн этгээдүүдийг  шалгаж байна

Булган аймгийн Бүрэгхангай сумын гуравдугаар багийн нутаг дэвсгэр “Ар тамсаг” гэх газарт Туул голоос 50 метр орчим зайд Булган аймгийн харьяат “Г” нарын 12 этгээдүүд бүлэглэн зохих зөвшөөрөлгүй хууль бусаар ашигт малтмал олборлож байсан талаар цахим орчинд мэдээлэл таржээ. Энэ хэргийн талаар Булган аймгийн цагдаагийн газраас мэдэгдэхдээ “Тус бүлэг этгээдүүд нь ямар ч зохих зөвшөөрөлгүйгээр тоног төхөөрөмж ашиглан орхигдсон олборлолтын газраас ус татан шороо угааж, бохироо Туул гол руу урсгаж байсныг Цагдаагийн газар, Мэргэжлийн хяналтын алба хаагчид таслан зогсоож, холбогдох шалгалтыг хийж байна” гэжээ.  Мөн хууль бусаар ашигт малтмал олборлож байсан хэргийг мөрдөн шалгаж  байна.

Э.Бурам

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж