Малайзын онгоцны сүйрэлд ОХУ хариуцлага хүлээнэ

Хуучирсан мэдээ: 2018.05.27-нд нийтлэгдсэн

Малайзын онгоцны сүйрэлд ОХУ хариуцлага хүлээнэ

Малайзын онгоцны сүйрэлд ОХУ хариуцлага хүлээнэ

Малайзын агаарын тээврийн МН17 нислэг 2014 онд Украины зүүн нутгийн дээгүүр нисч яваад пуужинд оногдон сүйрсэн билээ. Ослоор Амстердамаас Куала Лумпур хүрэхээр нисч явсан 298 хүн амь үрэгдсэн юм. Тэгвэл Австрали болон Нидерландын албаныхан “Boeing 777-200ER,” онгоцны осолд ОХУ хариуцлага хүлээх ёстой гэж мэдэгджээ. ОХУ-д үйлдвэрлэсэн Бук пуужинг Курск дахь 53 дугаар пуужингаас эсэргүүцэх бригад Украин руу нийлүүлсэн гэж олон улсын хамтарсан мөрдөн шалгах багийн ахлагч Нидерландын талаас мэдэгджээ. ОХУ нь Украины зүүн хязгаарт Бук пуужингийн системийг байршуулснаараа Малайзын онгоцны сүйрэлд хариуцлага хүлээх ёстой гэж үзэж буйгаа Нидерландын гадаад хэргийн сайд Стеф Блок мэдэгджээ. Гэхдээ ОХУ-д хариуцлага хүлээлгэхийн тулд олон улсын эрх зүйн дагуу хуулийн олон процесс явагдах аж. Мэдэгдлийн дараа Европын холбоо, Австрали, АНУ, НАТО болон Их Британи улсаас онгоцны осолд хариуцлагаа хүлээхийг ОХУ-аас уриалсан байна.

Ослоор амь үрэгдсэн зорчигчдын 193 нь Нидерландын иргэд байсан тул мөрдөн шалгах ажиллагааг тус улсын засгийн газар ахалж байна. Онгоц сүйрэх үед Украины зүүн хязгаарт Оросын талыг баримтлагчид Киевийн шинэ засгийн газрыг эсэргүүцэн тусгаар тогтнохын төлөө тэмцэл өрнүүлж, зөрчил мөргөлдөөнтэй байв. Харин ОХУ-аас дээрх буруутгалыг эрс няцааж байна.

Эх сурвалж: ВВС

Б.ТУЯА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж