Какүрюү давж, Хакүхо унав

Хуучирсан мэдээ: 2018.05.27-нд нийтлэгдсэн

Какүрюү давж, Хакүхо унав

Какүрюү давж, Хакүхо унав

– Ёкозүна Какүрюү М.Ананд  Точиношинийг давж, ёкозүна Хакүхо М.Даваажаргал Ичиножёо А.Ичинноровт унав –

Токио хотын Кокүгикан ордонд болж буй мэргэжлийн сүмо бөхийн зуны тэмцээн өнөөдөр өндөрлөнө.  Дээд зиндааны түрүү бөхийн төлөө аварга Какүрюү М.Ананд болон Гүржийн Точиношин нар өрсөлдөж байна.

Өчигдрийн барилдаанд дээрх хоёр бөх учраа тааран барилдахад Какүрюү давж, түүнээс нэг даваагаар илүү болсон. Гүржийн Точиношин өөрийн хамгийн хүчтэй өрсөлдөгч болох их аварга Хакүхо М.Даваажаргалыг 12 дахь өдрийн өдрийн барилдаанд давсан ч түүнээс хойш хоёр өдөр дараалан ялагдаж, тэргүүлэгчийн байр сууриа Какүрюүд алдлаа.

Какүрюү 13 даваа, нэг унаатай тэргүүлж эхэлсэн бол Точиношин 12 даваа, хоёр унаатай болсноор тэргүүлэгчдийн хоёрдугаар эгнээн бичигдлээ.

Хакүхо М.Даваажаргал өчигдрийн барилдаанд Ичиножёо А.Ичинноровд ялагдаж, 11 даваа, гурван унаатай болсон. Хакүхогийн хувьд энэ башёд түрүүлэх боломжгүй боллоо.

Ичиножёо найм дахь даваагаа авснаар тавин хувийн амжилтаа үзүүллээ. Харин Тамаваши Б.Мөнх-Оргил долоон даваатай болсон бөгөөд өнөөдөр Шёодайтай барилдахаар оноолт таарчээ. Хэрвээ Тамаваши энэ барилдаанд ялалт байгуулбал 50 хувиа хийнэ. Мөн манай бусад бөхчүүдээс Араваши Э.Дөлгөөн зургаа, Чиёошома Г.Мөнхсайхан таван даваатай болжээ. Тэдний хувьд качигоши буюу найман даваа авах болзлыг хангаж чадсангүй.

Какүрюү 13 даваа, нэг унаатай тэргүүлж эхэлсэн бол Точиношин 12 даваа, хоёр унаатай болсноор тэргүүлэгчдийн хоёрдугаар эгнээн бичигдлээ.

Зуны тэмцээний түрүү бөх өнөөдөр тодорно. 13 даваа, нэг унаатай тэргүүлж буй Какүрюү Хакүхотой оноолт таарсан. Хэрвээ Какүрюү давах юм бол шууд түрүүлнэ. Гэхдээ энэ барилдааны өмнө Гүржийн бөх Точиношин Икиотой барилдана. Иймээс өнөөдрийн сүүлийн хоёр барилдааны үр дүнгээс түрүү бөх тодрох юм.

ЗУНЫ ТЭМЦЭЭН /Нацү башё, 2018.05.13-27/

  • Ёкозүна Хакүхо М.Даваажаргал – 10-3
  • Ёкозүна Какүрюү М.Ананд – 13-1 /тэргүүлж байгаа/
  • Сэкивакэ – Точиношин 12-2 /тэргүүлэгчдийн хоёрдугаар эгнээнд/
  • Комосүби Ичиножёо А.Ичинноров – 8-6
  • Маэгашири 1 – Тамаваши Б.Мөнх-Оргил 7-7
  • Маэгашира 6-  Чиёошома Г.Мөнхсайхан 5-9
  • Маэгашира 12 – Араваши Э.Дөлгөөн 6-8

Ичинжёо А.Ичинноров Хакүхогоор найм дахь даваагаа авлаа. 2018,05,26

Аварга Какүрюү М.Ананд Гүржийн Точиношинийг давж, башёг ганцаараа тэргүүлж эхэллээ. 2018.05.26

 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж