Японы ерөнхий сайд Шинзо Абэ Оросын ерөнхийлөгч Путин нарын уулзалт өнөөдөр /2018.05.26/ эхэлж байна. Оросын ерөнхийлөгч Путин гуравдахь бүрэн эрхийн хугацаагаа үргэлжлүүлэн 2024 он хүртэл ерөнхийлөгчийн албан тушаалд үлдэж чадсан.
Түүнийг ерөнхийлөгч болсноос хойш хоёр орны анхны уулзалт бөгөөд өмнөх уулзалтуудыг тооцож үзвэл нийт 21 дахь удаагийн уулзалт болж байгаа юм. Энэ удаагийн уулзалтаар талууд хоёр орны эдийн засгийн хамтын ажиллагаагаа өргөжүүлэх, аюулгүй байдал зэрэг асуудлаар харилцан тохиролцох юм байна. Өнгөрсөн есдүгээр сард талууд уулзан маргаантай байгаа арлуудын асуудлаар харилцан зөвшилцөлд хүрсэн бөгөөд эдгээр таван бүс нутагт эдийн засгийн хамтын ажиллагаагаа хэрхэн идэвхтэй болгох талаар хэлэлцэх гэнэ. Мөн хоёр орны аялал жуулчлалын салбар дахь хамтын ажиллагаагаа сайжруулах асуудлаар хэлэлцэнэ хэмээн Японы эх сурвалжууд мэдээлж байна. 2017 оны гуравдугаар сард Оросын гадаад хэргийн яам болон батлан хамгаалах яамны сайд, удирдлагууд Токиод айлчилж 2+2 хэлэлцээр дараагийн шатанд гарах боломжтой гэдгийг онцолж байсан ч энэ удаагийн уулзалтаас хэлэлцээрийг үргэлжлүүлэх эсэхийг шийднэ гэжээ.
Т.ЗАНДАНМЯДАГ