Ким Трамп нарын уулзалт төлөвлөснөөрөө болж магадгүй

Хуучирсан мэдээ: 2018.05.26-нд нийтлэгдсэн

Ким Трамп нарын уулзалт төлөвлөснөөрөө болж магадгүй

Ким Трамп нарын уулзалт төлөвлөснөөрөө болж магадгүй

АНУ-ын ерөнхийлөгч Доналд Трамп зургадугаар сарын 12-нд төлөвлөөд байсан Хойд Солонгосын удирдагчтай Сингапур улсад хийх уулзалт хүчинтэй хэвээр байгаа гэдгээ өөрийн твиттертээ мэдэгдлээ. Баасан гариг буюу өчигдөр уулзалтаа цуцалж байгаагаа илэрхийлж байсан. Түүний хариуд Хойд Солонгосын зүгээс уулзалтыг хэзээ ч хийсэн нээлттэй хэмээн мэдэгдсэн юм.

Трамп твитертээ ‘ Уулзалт болохоор төлөвлөгдвөл зургадугаар сарын 12-ны өдөртөө л болдгоороо болно. Өөр өдөр гэж байхгүй’ гэж бичжээ. Харин Өмнөд Солонгосын засаг захиргаа уулзалт товлосон өдрөө болон уулзалтаар талууд харилцан ашигтай зөвшилцөлд хүрэх хэрэгтэй хэмээн үзэж байгаа гэдгээ илэрхийлээд байна.

Энэ үеэр Японы ерөнхий сайд Шинзо Абэ Оросын ерөнхийлөгч Путинтай уулзахаар Орост ирээд байна. Тэрээр Орос, Хятад, Өмнөд Солонгос, АНУ болоод олон улсын нийгэмлэгүүд хамтран Хойд Солонгосыг цөмийн зэвсгийн хөтөлбөрийг зогсоох хэрэгтэй гэдгээ Оросын хэвлэлүүдэд мэдэгдсэн байна.

Т.ЗАНДАНМЯДАГ

Эх сурвалж: CNN

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж