Крис Фрүүм уралдааныг хошуучилж эхэллээ

Хуучирсан мэдээ: 2018.05.26-нд нийтлэгдсэн

Крис Фрүүм уралдааныг хошуучилж эхэллээ

Крис Фрүүм уралдааныг хошуучилж эхэллээ

Мэргэжлийн дугуйн хамгийн нэр хүндтэй гурван Гранд Тур уралдааны нэг болох Жиро д’Италиа уралдаан өндөрлөхөд ердөө хоёр гараа үлдээд байна. Тэмцээний 19 дэх гараа өчигдөр Италийн хойт нутгийн Венариа Реалегаас Бардонекки хүртэлх 185 километрийн уулын замд болж Британи дугуйчин К.Фрүүмийн ялалтаар өндөрлөсөн байна. К.Фрүүм 185 км замыг таван цаг12 мин 26 сек-д туулан энэ жилийн Жиро д’Италиа уралдааны хоёр түрүүгээ хүртсэн бөгөөд энэхүү ялалт нь түүнд нийлбэр дүнгээр тэргүүлэх боломжийг авчирсан юм.

19 дэх гарааны эхний тавд орсон дугуйчид:

  1. К.Фрүүм “Team Sky” – 5 цаг 12 мин 26 сек
  2. Р.Карапаз “Movistar” +3 мин
  3. Т.Пинот “Groupama” +3 мин 07 сек

Жиро д’Италиа уралдааны 18 дахь гараа хүртэл Их Британи дугуйчин С.Йетес нийлбэр дүнгээр тэргүүлж байсан. Харин 19 дэх гараанд К.Фрүүм түрүүлснээр нийлбэр дүнгээр уралдааныг тэргүүлээд эхэллээ. Хэрвээ үлдсэн хоёр гараанд К.Фрүүм тэргүүллээ хадгалж чадвал энэ улирлын Жиро д’Италиа уралдаанд түрүүлснээр мэргэжлийн дугуйн хамгийн нэр хүндтэй Тур де Франс, Вуэльта Испани болон Жиро д’Италиа уралдаанд гурвууланд нь түрүүлсэн цөөхөн дугуйчны нэг болох боломжтой.

Б.БЯМБАБАЯР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж