Өнөө өглөө Кливленд Кавальерс баг өөрсдийн талбайдаа Бостон Селтикс багийг хүлээн авч плэй-оффын хагас шигшээ буюу бүсийн аваргын төлөөх цувралын зургаа дахь тоглолтоо хийж 109-99 харьцаатай ялалт байгууллаа. Ингэснээр NBA-ийн Дорнод бүсийн аваргын төлөөх шийдвэрлэх долоо дахь тоглолтоор шийдэгдэхээр болсон байна.
Өнөөдөр талбайн эздээс Л.Жеймс 46 оноо, 11 самбар, есөн дамжуулалт өгч багаа ялалт байгуулахад голлох үүрэг гүйцэтгэсэн байна. Түүнд гараанаас Ж.Хилл 20 оноогоор тус хүргэсэн бол сэлгээнээс Ж.Грийн 14 оноо, Л.Нэнси 10 оноо авсан. Харин багийн шилдэг тоглогч К.Лаув өрсөлдөгч багийн Ж.Тэйтумтай мөргөлдсөний улмаас тоглолтыг орхисон. Хэдийгээр багийн чухал тоглогч К.Лаув талбайг эрт орхисон ч Л.Жеймс багаа чирэн ялалт байгуулж чадлаа. Хоёр багийн дараагийн шийдвэрлэх тоглолт даваа гаригийн өглөө болно.
Б.БЯМБАБАЯР