Жил бүр зохион байгуулагддаг номын баяр Сүхбаатарын талбайд хоёр дахь өдрөө үргэлжилж байна. Энэ жилийн тухайд ‘Хүссэнээрээ уншицгаая’ уриан дор бүх ном 20-70 хувийн хямдралтайгаар худалдаалж байна. Номын баярын онцлог нь тухайн номын зохиолч, уран бүтээлчид өөрсдөө номоо борлуулдаг нь уншигчидтайгаа уулзах боломжийг олгодог.
Монгол хэл дээрх номын хамгийн доод үнэ 1000 төгрөгөөр худалдаалагдаж байгаа бол англи хэл дээрх богино хэмжээний өгүүлэл, тууж 3000 төгрөгөөс дээш үнэтэй байна. Улаанбаатар номын баяр жилээс жилд өргөн дэлгэр зохион байгуулагдаж, ном унших залуус олон болж байна гэдгийг зохион байгуулагчдын зүгээс онцолж байгаа юм.
Э.ЖОНОН