Какүрюү давж, Точиношин уналаа

Хуучирсан мэдээ: 2018.05.25-нд нийтлэгдсэн

Какүрюү давж, Точиношин уналаа

Какүрюү давж, Точиношин уналаа

Японы Токио хотод болж буй мэргэжлийн сүмо бөхийн зуны тэмцээний дээд зиндаа өрсөлдөөн ихтэй өрнөж байна. Өнөөдөр Гүржийн бөх Точиношинийг Шодай давж, түүний тэргүүллийг зогсоолоо. Точиношин өчигдрийн барилдаанд их аварга Хакүхог давсан юм.

Мөн аварга Какүрюү М.Ананд Ичиножёо А.Ичинноровоор даваагаа ахиулсан бол Хакүхо М.Даваажаргал Икиог давлаа. 

Өнөөдрийг хүртэл унаагүй явсан Гүржийн бөх Точиношин 11 даваа, нэг унаатай болсноор аварга Какүрюүтэй зэрэгцэж ирлээ. Маргаашийн барилдаанд энэ хоёр бөх барилдахаар оноолт таарсан байна. Мөн тэдний араас их аварга Хакүхо 10 даваа, хоёр унаатай нэхэж байгаа. 

Дээд зиндаанд барилдаж буй манай бөхчүүдээс Тамаваши Б.Мөнх-Оргил зургаан даваатай болж, үлдсэн хоёр өдрийн барилдаанд унах эрхгүй үлдлээ. Мөн Араваши Э.Дөлгөөн таван даваа, найман унаатай болсноор 50 хувийн амжилтаа үзүүлэх боломжгүй боллоо. 

Маргаашийн барилдаанд их аварга Хакүхо Ичиножёотай барилдах бол аварга Какүрюү Гүржийн бөх Точиношинтэй барилдана. 

Зуны тэмцээн ням гаригт өндөрлөх бөгөөд Монгол, Гүржийн бөхчүүд тэргүүн байрын төлөө өрсөлдсөөр байна. 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж