Хүн худалдаалсан хэрэгт холбогдогч эгч дүүсийг шүүнэ

Хуучирсан мэдээ: 2011.08.23-нд нийтлэгдсэн

Хүн худалдаалсан хэрэгт холбогдогч эгч дүүсийг шүүнэ

Насанд хүрээгүй зургаан охидыг хил дамнуулан биеийг нь үнэлүүлсэн гэх хэрэгт холбогдоод буй  эгч, дүү Н.Атартуяа, Н.Атархишиг, мөн С.Энхжаргал нарт холбогдох шүүх хурал маргааш Чингэлтэй дүүргийн шүүхэд 09.30 цагт болно. Тэдэнд эрүүгийн хуулийн 124.2-т зааснаар буюу 124.2. биеэ үнэлэх газар байгуулсан, санхүүжүүлсэн, түүнчлэн биеэ үнэлэхэд зуучилсан, биеэ үнэлэхийг байнга зохион байгуулсан, тээврийн хэрэгсэл, орон байр, бусад зүйлсээр үйлчилсэн гэх үндэслэлээр эрүүгийн хэрэг үүсгэж, яллах дүгнэлт үйлдсэн байна. Шүүхээр гэм  буруутай нь тогтоогдвол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 201-250 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, 300-400 цаг хүртэл хугацаагаар албадан ажил хийлгэх, эсхүл таван жил хүртэл хугацаагаар хорих ялаар шийтгэх заалттай юм байна. Уг хэргийн шүүх хурал өнгөрөгч нэгдүгээр сард болсон ч  нэмэлт мөрдөн байцаалтад буцсан юм.

Хэргийн талаар сануулахад, эгч дүүс 2009 онд БНХАУ-ын Эрээн хотод хоолны газарт ажиллуулна гэж 16-17 насны зургаан охиныг хууран мэхэлж, ашиг олох зорилгоор биеийг нь үнэлүүлсэн байна.

С.Отгон

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж