Зарим газар шарил ил тавих байдал гарсаар байна

Хуучирсан мэдээ: 2018.05.25-нд нийтлэгдсэн

Зарим газар шарил ил тавих байдал гарсаар байна

Зарим газар шарил ил тавих байдал гарсаар байна

“Монголчуудын оршуулгын зан үйл: Уламжлал – орчин үе- чиг хандлага” эрдэм шинжилгээний хурал, “Асуудал ба шийдэл” хэлэлцүүлэг өнөөдөр Монгол Улсын Их сургуулийн байранд боллоо.

МУИС-ийн түүхийн тэнхим, “Буяны зан үйлийн холбоо” ТББ болон Нийслэлийн Засаг даргын тамгын газраас хамтран зохион байгуулсан хэлэлцүүлэгт эрдэмтэн, судлаач, их сургуулийн багш, оюутнууд оролцлоо.

Хэлэлцүүлэгийн үеэр олон итгэл тавигдсан. Тодруулбал “Монгол Алтайн хүрэл, төмрийн үеийн нүүдэлчдийн оршуулгын зан үйлийн хувьсал, өөрчлөлт” сэдвээр доктор Ц.Төрбат, “Эртний нүүдэлчдийн өвөрмөц нэгэн оршуулгын тухай” доктор, дэд профессор Ч.Амартүвшин, “Дундад зууны монголчуудын оршуулгын зан үйлийг судлах зарим асуудал” сэдвээр МУИС-ийн багш, доктор У.Эрдэнэбат нарын олон илтгэл тавигдлаа.

“Улаанбаатар хотын оршуулгын эрх зүйн зохицуулалт” сэдвээр МУИС-ийн Түүхийн тэнхимийн багш, доктор Э.Жигмэддорж илтгэл тавилаа. Тэрбээр хэлэхдээ “Монголчуудын түүхийн эх сурвалжаас үзэхэд 16-17-р зуун буюу Монголд шарын шашин дэлгэрсэнээс хойш талийгаачийг ил тавих ёслол болсон гэж үздэг. Энэ нь 20-р зууны эхэн хүртэл хэвээр хадгалагдсан. 1929 онд тухайн үеийн захиргааны газраас шарилыг ил тод байдлыг цэгцлэх тухай анхны дүрэм журмыг гаргасан байдаг. Энэ журам хэд хэдэн удаа шинэчлэгдсэн. Одоо судлаачдын байр суурийг харж журмаа шинэчлэх шаардлагатай болсон талаар өнөөдрийн хурлын үеэр ярилцлаа. Улаанбаатар хотын хэмжээнд Баянхошуу, Сонгинохайрхан зэрэг газруудад шарил ил тавих асуудал байсаар байна. Тэр байтугай Баянхошуунд нэг, хоёр булштай гэдгээрээ өөр өөр үнэтэй газар байгаад байдаг. Үүнийг цэгцлэе гэсэн асуудал яригдаж байна.” гэсэн юм.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж