"Д.Хүрэлбаатар мэдлэг чадвар муутай" | News.MN

"Д.Хүрэлбаатар мэдлэг чадвар муутай"

Хуучирсан мэдээ: 2018.05.25-нд нийтлэгдсэн

"Д.Хүрэлбаатар мэдлэг чадвар муутай"

"Д.Хүрэлбаатар мэдлэг чадвар  муутай"

УИХ-ын чуулганаар өчигдөр /2018.05.24/ Төрийн аудитын байгууллагын 2017 оны үйл ажиллагааны тайланг сонссон юм.

Тайланд дурдсанаар Төрийн аудитын байгууллага 2017 оны “Төрийн аудитын тогтолцооны хууль эрх зүй, бодлогын шинэтгэл, ажилтнуудын сахилга, хариуцлагыг дээшлүүлэх” жил болгож, өөрчлөлт шинэчлэлтийн хүрээнд үндсэн долоон том зорилтыг дэвшүүлэн хэрэгжүүлж ажиллажээ. Тус онд санхүүгийн тайлангийн 3179, гүйцэтгэлийн 210, нийцлийн 167 нийтдээ 3556 аудит хийж, 11,477.9 тэрбум төгрөгийн алдаа зөрчил илрүүлж, түүний 19.5 хувийг аудитын явцад залруулж, бусад зөрчлийг залруулахаар акт, албан шаардлага, зөвлөмж өгсөн байна.  Мөн 2,537.9 тэрбум төгрөгийн зөрчлийг арилгуулах албан шаардлага өгснөөс 1,796.6 тэрбум  төгрөгийн зөрчлийг арилгаж, 11 тэрбум төгрөгийг улс, орон нутгийн төсөвт оруулжээ.

Ерөнхий аудитор Д.Хүрэлбаатарын танилцуулгатай холбогдуулан УИХ-ын гишүүн асуулт асууж, хариулт авав. Гишүүдийн зүгээс “Ажлын хариуцлага алдсан, төсвийн мөнгийг хууль бусаар зарцуулж ашигласан албан тушаалтнуудтай төр хариуцлага тооцож чадахгүй байгаа нь төрийн нэр хүнд унах гол шалтгаан болж байна” гэдгийг онцолж байв.

Тухайлбал, УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ “Холбогдох албан тушаалтнуудад 2,3 тэрбум төгрөгийн төлбөрийн акт тавьсан гэлээ. Зөрчлийг арилгах чиглэлээр ямар ажил хийж байна вэ. Төрийн мөнгийг үрэн таран хийсэн албан тушаалтнуудын толгойг нь илээд л өнгөрөх үү гэсэн асуултад Ажлын хэсэг хариулт өгөв.

“Өнгөрсөн оны эцсийн байдлаар 4.7 тэрбум төгрөгийн таван албан шаардлагыг бид хүргүүлсэн. Үүнээс 2.2 тэрбум төгрөгийн албан шаардлага барагдсан гэсэн үг. 1.8  тэрбум төгрөгийн биелэлттэй байгаа. Нийт есөн төлбөрийн актаар 2 тэрбум гаруй төгрөгийн зөрчил байгаагаас 933 сая төгрөгийн дөрвөн актыг барагдуулсан. 1.4 тэрбум төгрөгийн таван актын үлдэгдэлтэй байна. Алдаа зөрчил  гаргасан 447 албан тушаалтанд хариуцлага тооцуулахаар, 87 асуудлыг хууль хяналтын байгууллагад шалгуулахаар шилжүүлсэн” гэв.

 УИХ-ын гишүүн С.Эрдэнэ Төрийн аудитын байгууллагын 2017 оны үйл ажиллагааны тайланд Төсвийн байнгын хороо, УИХ-аас Ажлын хэсэг  гаргаж хяналт  шалгалт хийе гэдэг горимын санал гаргаж,  Ерөнхий аудитор Д.Хүрэлбаатартай холбоотой хэд хэдэн баримтыг дэлгэв.

Тэрбээр “Ерөнхий аудиторын үүрэг, хариуцлага асар  өндөр албан тушаал. Ерөнхий аудитор Д.Хүрэлбаатар мэдлэг чадвар муутай, асуудлаа  танилцуулж чаддаггүй, хэт улс төрждөг, худал ярьдаг, харилцааны алдаа гаргасан нь нэг жилийн хугацаанд  хэн бүхэнд харагдаж байгаа.  УИХ-д орсон асуудал бүртээ бүдэрч, гишүүдийн тавьсан асуултад хариулж чаддаггүй тэвддэг, буруу бүхнээ бусад руу тохдог, Аудитын байгууллагын нэр хүндийг унагаадаг, ажилчдынхаа үр дүнг доройтуулсан гэв. Мөн тэрбээр цааш нь  “Д.Хүрэлбаатар  МАН-ын хүний нөөцийн бодлогыг хэрэгжүүлж, аудитын байгууллагын чадавхыг ихээхэн доройтуулсан. Энэ чиглэлд мэргэшсэн төрийн алба хаагчдыг улс төрийн бодлогоор ажлаас нь шахан гаргаж намын болон танил талын шалгуураар ямар ч мэдлэг, чадваргүй хүмүүсийг аудитын албан тушаалд хууль зөрчиж томилсон. Тэргүүлэх аудиторуудыг бүрэн бүрэлдэхүүнээр нь улс төрийн шалтгаанаар халж оронд МАН-ын шаардлага хангахгүй нэр бүхий хүмүүсийг томилсон. Тэр  ч бүү хэл анкетаа баяжуулах зорилгоор аудитын газар ажиллаж байгаа гэдгээ ил тод ярьдаг, ажил хийдэггүй нэгэн эмэгтэй байдаг тухай мэдээлэл би сонссон. Энэ бүхнээс харахад төрийн аудитын мэргэжлийн удирдлага хэрхэн суларсан нь харж болно. Энэ мэт Ерөнхий аудитор Д.Хүрэлбаатартай холбоотой олон мэдээлэл надад бий. Үүнийг холбогдох байнгын хороо, хуулийн байгууллагад нь өгнө. УИХ-ын гишүүдийг янз бүрээр хэлдэг атал УИХ-аас томилогддог зарим байгууллагын удирдлагууд өөрсдийгөө халдашгүй эрхтэй гэх нэр хаяг өмнөө зүүчхээд улстөржсөн үйл ажиллагаа явуулж байна. Тайлан гэж  худлаа үнэн тоо баримт, хувь  хэмжээ хэлчхээд үүнийг нь УИХ сонссон болоод өнгөрдөг байж болохгүй гэв.

УИХ-ын гишүүн Д.Хаянхярваа “Аудитын байгууллагын үйл ажиллагаа чанаржиж байгаа. Тайлан дүгнэлт нь үндэслэлтэй болж ирсэн. Хуулийн хүрээнд сайн ажиллуулахын тулд төрийн зүгээс дэмжлэг хэрэгтэй. Хууль зөрчих үндсэн нөхцөлийг бүрдүүлдэг, үүн рүү түлхдэг хүмүүс нь улстөрчид шүү гэдийг сануулаад авав.

 

27 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

иргэн 2018-05-25 202.70.41.230

энэ [Хориотой Үг] нийгмийн даатгалын мөнгөөр баяжсан шдээ. гудамжны луйварчин а******н Хүрэлбаатараас хэд хэдэн толгой дутуу биздээ.

Avatar

Зочин 2018-05-25 150.129.143.184

Зангад байхдаа аудитын байгууллагыг ёстой нохойн бас болгосандаа. Үндэслэлгүй худлаа дүгнэлт их хийсэн том ялтай хүн бол Зангад байсан. Улс төрхиж бол тамтаг байхгүй. Элбэгдорж, Зи.Энболд 2-ын бууны нохой басйсан шүү. Гишүүн Эрдэнэ гуай үндэстэй л хэлж яраарай. тантай холдбоотой аудитын асар их луйвар бий шүү. Даатгалын дарга байхдаа луйвардан авсан агаар сувиллыг улсад төсөвт буцааж өгөөрөй. бас ичихгүй аавынхаа нэрэмжит болгосн байгаа мюаа үхэл нь ирвэл таарсан хог шаар даа

Avatar

АНыг дэждэг АНд итгэдэг байлаа одоо дахиж хууртахгүй үлдсэн насандаа сайхан амьдармаар байна 2018-05-25 198.211.113.179

Энэ АНы лүмпэнгүүд байгаагүй байсан бол жам ёсоор жинхэнэ Ардчилал Монголд маань ирэх байлаа. Энэ гэмт хэргийн зан авиртай их гарын хулгайчууд бидний Ардчиллыг замаас нь хулгайлсан нь туулийн үнэн түүх.

Avatar

ГАХАЙ 2018-05-25 202.179.26.65

ДУНД СУРГУУЛИА АЛТАН МЕДАЛЬТАЙ,САНКТ ПЕТЕРБУРГИЙН САНХҮҮ ЭДИЙН ЗАСГИЙН СУРГУУЛИЙГ ОНЦ ТӨГСӨЖ,АВСТРАЛИД МЭРЭГЖЛЭЭРЭЭ МАСТЕР ХИЙСЭН ХҮРЭЛБААТАРЫГ ДУНД СУРГУУЛЬ Ч ТӨГСӨӨГҮЙ ОРОСЫН ХҮРГЭН,ЦЭРГИЙН ДЭЭДИЙН ЕРӨНХИЙ ЦЭРЭГ ТӨГССӨН ГАХАЙ ЭРДЭНҮҮД ШҮҮДЭГГҮЙ ЮМ.БАС ХОЁРЫН ХОЁР ХҮН АМЬТАЙ.

Avatar

Зочин 2018-05-25 178.73.196.64

Аудитор Д.Хүрэлбаатарыг хэлээд байна. Ч.Хүрэлбаатар биш

Avatar

Зочин 2018-05-25 122.201.24.207

Hovdog melhii

Avatar

Зочин 2018-05-25 122.201.21.205

САЙХААН САЙХАН. ТӨРИЙН ХУЛ ГАЙЧУУД НЭГ НЭГНИЙХЭЭ ХУЛ ГАЙГ НЭГД НЭГГҮЙ ТООЧИЖ ХАШГИРАЛДАХ ЦАГ АЙСУЙ

Avatar

МЭДЛЭГ БОЛОВСРОЛ 2018-05-25 43.242.243.188

МЭДЛЭГ БОЛОВСРОЛ ГЭДГИЙГ ЭНЭ НӨХӨР ХУЛГАЙ ЛУЙВАР Л ГЭЖ БОДДОГ БАЙХДАА, ӨӨРӨӨ.

Avatar

Уншигч 2018-05-25 66.181.183.191

Шударга есыг тогтооно геед яриад том том булт усреед байсан нохор хоосон баахан тот ярьж ажил хийсен боловоо хоорхий

Avatar

а**с 2018-05-25 66.181.182.141

а**с намын анархистууд энэ улсыг 30 шахам жил цөлмөлөө. Энэ дээрэмчдээс ядаж хамгийн сүүлийн буюу 2012-2016 оны олон их наядын луйврыг нь шалгаж зарлахыг ард түмэн хүлээж байгаа шүү

Avatar

Зочин 2018-05-25 103.229.123.209

chinii idej uuhiig hasaad baigaa yam uu gantsaaraa idej uumaar baina uu ter ue chini ali hediin ungursun malaa

Avatar

Ху 2018-05-25 66.181.178.171

Ху намын хулгайчууд хэний тухай ярьж байгааг ойлгочихоод хуцалд. Хүрэлбаатар нэртэй болгон Сангийн сайд байх уу???

Avatar

Зочин 2018-05-25 198.211.113.179

Хэн ч байсан чи битгий [Хориотой Үг] АНы лүмпэн минь

Avatar

adil mal 2018-05-25 64.119.25.225

xotgor shanagiin xurelbaatar ch gesen usan teneg dunxuu shhuudee. ooriin tolgoigui, buxniig ouvs gej xutsaad suuj baidag mal

Avatar

зочин 2018-05-25 150.129.143.195

Эрдэнэ өөрийнх нь бас намынх нь идэж шамшигдуулсан хэргийн уурхайг олчихвий гэхнээ байж ядан газар доогуур шургахаа шахаж байгааг нь хараач хөөе. Яана даа яана энэ АН-г Одоо хойноос нь явган хүний зам тавихдаа нэг наст цэцэг тарихдаа дахин төлөвлөлтийн нэрээр илүү мөнгө зувчуулсан нь илэрнэдээ яана Эрднээ. ХЭнийг мэдлэггүй гэхэв Сайд асанаа. Бурханы оронд явагчдаа яллахуу? тэтгэвэрээр нь төлөх үү

Avatar

ЗОЧИН 2018-05-25 64.119.25.227

ЭРДЭНЭЭ – ЧИ ӨНӨӨ ТАЛИЙГААЧИЙН ТЭТГЭВРИЙГ АВДАГ ОНИГООГОО ЯРИАЧ

Avatar

Зочин 2018-05-25 103.229.123.209

chi nuguu 60 terbumiinhaa onigoog yariach

Avatar

Баатар Доржзодовын онигоог яриач... 2018-05-25 198.211.113.179

АН 80 тэр бумаар албан тушаал наймалсан МАН 60 тухай зөвхөн ярьсан, ялгаа байна байна

Avatar

Батнасан 2018-05-25 66.181.160.120

Эрдэнэнийн сайд байхдаа их идэсний баталгаа Их тамир цогцолбор .2016 оноос хойш сайд хэвээрээ байна гэж бодоод хасу мегаваттын томоохон обьектыг газартай нь худалдаж авсан .Сонгуулийн үр дүнгээр сайдаас хусагдсан идэх мөнгө ч байхгүй болсон учир тэр газар дээр 1 тоосго чтавиагүй .Үнэхээрийн шудрагаар мөнгөжсөн бизнес эрхлэгч байсан бол Эрдэнэ өнгөрөгч 2 жилд тэр газар дээр обьект барьчих байсан.

Avatar

zochin 2018-05-25 202.179.25.189

or undestei um yrij bna,ug n bol ooroo ajillaa ogood ybmaar um

Avatar

Манай улс төрчид ажил ярихаа бүр болилоо шүү 2018-05-25 64.119.16.116

Манай улс төрчид ажил ярихаа бүр болилоо шүү. Дандаа албан тушаалын төлөөх хэрүүл, мөнгө тарааж бэлэнчлэх сэтгэлгээг өөгшүүлэхийн төлөөх хэрүүл хийх юм. Нэн яаралтай шийдлээ хүлээсэн ажлуудаа яаж амжуулахав, улсын сан хөмрөгийг нэмэгдүүлэх ямар арга зам байнав, үргүй зардлаа яаж багасгахав, ажлын байрыг яаж нэмэгдүүлж иргэдийнхээ орлогыг бага ч гэсэн нэмэгдүүлэхэв, цаг үеийн тулгамдсан ажлуудаа яаж амжуулахав гээд мөн ч их ажил байна даа.Хүүхдийн мөнгө тараах дээр их цэц булаацалдаж хэрэлдэж байх юм.Манайхан дотроо зодолцсоор байгаад бүр хүч тамираа барлаа шүү.Гадныхны зууш болох вий дээ ингэж байж. Төрийн албаны ахмад ажилтан Ш.Раднаа

Avatar

иргэн 2018-05-25 202.179.24.239

2 ууланг нь танихгүй л дээ үнэндээ Эрдэнээс хэдэн 10 дахин илүү чадвартай хүн Хүрэлбаатар сайд аа дарамтаас битгий ай илүү бодитой Монголын хөрсөнд буух гарт баригдаж нүдэнд харагдах зүйлд анхаарлаа хандуулж татвар төлөгчдийн, байгалийн баялгийн орлогыг зарцуулаарай Амжилт хүсье

Avatar

Зочин 2018-05-25 103.57.95.252

уг нь ерөнхий аудиторч Хүрэлбаатарыг хэлсэн бололтой. Зөв ч хэлж. Гэтэл …239 мал сайд Хүрэлбаатарыг өмөөрөөд ккк

Avatar

103...252 болванд 2018-05-25 198.211.113.179

Хэн ч байсан чи битгий х у ц АНы лүмпэн минь

Avatar

Зочин 2018-05-25 202.131.245.243

Дээрмийн түрүү, харгис феодал Эрдэнэ вангийн тэр их сайхан өндөр мэдлэг, чадвар гэж хаана, юу байна аа?

Avatar

Зочин 2018-05-25 202.21.100.211

Санал нэгдэхгүй өнөөдөрийн Ч.Хүрэлбаатарын сангийн бодлогыг дэмжиж чадвал хэн мэдэх юм вэ 2020 онд чи ерөнхий сайд болбол дотоодын бондын өр зээл багатай нь танай нам монгол улсад ашигтай биш үү. С.Эрдэнэ даргаа Монголоо бодно шүү хувь хүнд дургүй байж болно тэр бол тусдаа асуудал

Avatar

Зочин 2018-05-25 122.201.21.205

МА АН аль аль нь шааалтуурууд

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж