"Д.Хүрэлбаатар мэдлэг чадвар муутай"

Хуучирсан мэдээ: 2018.05.25-нд нийтлэгдсэн

"Д.Хүрэлбаатар мэдлэг чадвар муутай"

"Д.Хүрэлбаатар мэдлэг чадвар  муутай"

УИХ-ын чуулганаар өчигдөр /2018.05.24/ Төрийн аудитын байгууллагын 2017 оны үйл ажиллагааны тайланг сонссон юм.

Тайланд дурдсанаар Төрийн аудитын байгууллага 2017 оны “Төрийн аудитын тогтолцооны хууль эрх зүй, бодлогын шинэтгэл, ажилтнуудын сахилга, хариуцлагыг дээшлүүлэх” жил болгож, өөрчлөлт шинэчлэлтийн хүрээнд үндсэн долоон том зорилтыг дэвшүүлэн хэрэгжүүлж ажиллажээ. Тус онд санхүүгийн тайлангийн 3179, гүйцэтгэлийн 210, нийцлийн 167 нийтдээ 3556 аудит хийж, 11,477.9 тэрбум төгрөгийн алдаа зөрчил илрүүлж, түүний 19.5 хувийг аудитын явцад залруулж, бусад зөрчлийг залруулахаар акт, албан шаардлага, зөвлөмж өгсөн байна.  Мөн 2,537.9 тэрбум төгрөгийн зөрчлийг арилгуулах албан шаардлага өгснөөс 1,796.6 тэрбум  төгрөгийн зөрчлийг арилгаж, 11 тэрбум төгрөгийг улс, орон нутгийн төсөвт оруулжээ.

Ерөнхий аудитор Д.Хүрэлбаатарын танилцуулгатай холбогдуулан УИХ-ын гишүүн асуулт асууж, хариулт авав. Гишүүдийн зүгээс “Ажлын хариуцлага алдсан, төсвийн мөнгийг хууль бусаар зарцуулж ашигласан албан тушаалтнуудтай төр хариуцлага тооцож чадахгүй байгаа нь төрийн нэр хүнд унах гол шалтгаан болж байна” гэдгийг онцолж байв.

Тухайлбал, УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ “Холбогдох албан тушаалтнуудад 2,3 тэрбум төгрөгийн төлбөрийн акт тавьсан гэлээ. Зөрчлийг арилгах чиглэлээр ямар ажил хийж байна вэ. Төрийн мөнгийг үрэн таран хийсэн албан тушаалтнуудын толгойг нь илээд л өнгөрөх үү гэсэн асуултад Ажлын хэсэг хариулт өгөв.

“Өнгөрсөн оны эцсийн байдлаар 4.7 тэрбум төгрөгийн таван албан шаардлагыг бид хүргүүлсэн. Үүнээс 2.2 тэрбум төгрөгийн албан шаардлага барагдсан гэсэн үг. 1.8  тэрбум төгрөгийн биелэлттэй байгаа. Нийт есөн төлбөрийн актаар 2 тэрбум гаруй төгрөгийн зөрчил байгаагаас 933 сая төгрөгийн дөрвөн актыг барагдуулсан. 1.4 тэрбум төгрөгийн таван актын үлдэгдэлтэй байна. Алдаа зөрчил  гаргасан 447 албан тушаалтанд хариуцлага тооцуулахаар, 87 асуудлыг хууль хяналтын байгууллагад шалгуулахаар шилжүүлсэн” гэв.

 УИХ-ын гишүүн С.Эрдэнэ Төрийн аудитын байгууллагын 2017 оны үйл ажиллагааны тайланд Төсвийн байнгын хороо, УИХ-аас Ажлын хэсэг  гаргаж хяналт  шалгалт хийе гэдэг горимын санал гаргаж,  Ерөнхий аудитор Д.Хүрэлбаатартай холбоотой хэд хэдэн баримтыг дэлгэв.

Тэрбээр “Ерөнхий аудиторын үүрэг, хариуцлага асар  өндөр албан тушаал. Ерөнхий аудитор Д.Хүрэлбаатар мэдлэг чадвар муутай, асуудлаа  танилцуулж чаддаггүй, хэт улс төрждөг, худал ярьдаг, харилцааны алдаа гаргасан нь нэг жилийн хугацаанд  хэн бүхэнд харагдаж байгаа.  УИХ-д орсон асуудал бүртээ бүдэрч, гишүүдийн тавьсан асуултад хариулж чаддаггүй тэвддэг, буруу бүхнээ бусад руу тохдог, Аудитын байгууллагын нэр хүндийг унагаадаг, ажилчдынхаа үр дүнг доройтуулсан гэв. Мөн тэрбээр цааш нь  “Д.Хүрэлбаатар  МАН-ын хүний нөөцийн бодлогыг хэрэгжүүлж, аудитын байгууллагын чадавхыг ихээхэн доройтуулсан. Энэ чиглэлд мэргэшсэн төрийн алба хаагчдыг улс төрийн бодлогоор ажлаас нь шахан гаргаж намын болон танил талын шалгуураар ямар ч мэдлэг, чадваргүй хүмүүсийг аудитын албан тушаалд хууль зөрчиж томилсон. Тэргүүлэх аудиторуудыг бүрэн бүрэлдэхүүнээр нь улс төрийн шалтгаанаар халж оронд МАН-ын шаардлага хангахгүй нэр бүхий хүмүүсийг томилсон. Тэр  ч бүү хэл анкетаа баяжуулах зорилгоор аудитын газар ажиллаж байгаа гэдгээ ил тод ярьдаг, ажил хийдэггүй нэгэн эмэгтэй байдаг тухай мэдээлэл би сонссон. Энэ бүхнээс харахад төрийн аудитын мэргэжлийн удирдлага хэрхэн суларсан нь харж болно. Энэ мэт Ерөнхий аудитор Д.Хүрэлбаатартай холбоотой олон мэдээлэл надад бий. Үүнийг холбогдох байнгын хороо, хуулийн байгууллагад нь өгнө. УИХ-ын гишүүдийг янз бүрээр хэлдэг атал УИХ-аас томилогддог зарим байгууллагын удирдлагууд өөрсдийгөө халдашгүй эрхтэй гэх нэр хаяг өмнөө зүүчхээд улстөржсөн үйл ажиллагаа явуулж байна. Тайлан гэж  худлаа үнэн тоо баримт, хувь  хэмжээ хэлчхээд үүнийг нь УИХ сонссон болоод өнгөрдөг байж болохгүй гэв.

УИХ-ын гишүүн Д.Хаянхярваа “Аудитын байгууллагын үйл ажиллагаа чанаржиж байгаа. Тайлан дүгнэлт нь үндэслэлтэй болж ирсэн. Хуулийн хүрээнд сайн ажиллуулахын тулд төрийн зүгээс дэмжлэг хэрэгтэй. Хууль зөрчих үндсэн нөхцөлийг бүрдүүлдэг, үүн рүү түлхдэг хүмүүс нь улстөрчид шүү гэдийг сануулаад авав.

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж