Хахууль авсан цагдаад 1.6 жилийн тэнсэх ял оноожээ

Хуучирсан мэдээ: 2018.05.25-нд нийтлэгдсэн

Хахууль авсан цагдаад 1.6 жилийн тэнсэх ял оноожээ

Хахууль авсан цагдаад 1.6 жилийн тэнсэх ял оноожээ

Хан-Уул дүүрэг дэх цагдаагийн хоёрдугаар хэлтсийн эргүүлийн оффицероор ажиллаж байсан С.Гансүх нь бусдаар зуучлуулан 200 мянган төгрөгийн хахууль авсан нь тогтоогджээ. 

Тодруулбал, тээврийн хэрэгсэл согтуугаар жолоодож явсан иргэн С-ээс бусдаар зуучлуулан  хахууль авсан нь тогтоогдож шүүхээс ял сонссон аж. Дүүргийн Эрүүгийн анхан шатны шүүх уг хэргийг хэлэлцэж хахууль авсан цагдаад 1.6 жилийн хорих ял оногдуулж, тэнсэж шийдвэрлэжээ. 

Э.Ариун 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж