Хан-Уул дүүрэг дэх цагдаагийн хоёрдугаар хэлтсийн эргүүлийн оффицероор ажиллаж байсан С.Гансүх нь бусдаар зуучлуулан 200 мянган төгрөгийн хахууль авсан нь тогтоогджээ.
Тодруулбал, тээврийн хэрэгсэл согтуугаар жолоодож явсан иргэн С-ээс бусдаар зуучлуулан хахууль авсан нь тогтоогдож шүүхээс ял сонссон аж. Дүүргийн Эрүүгийн анхан шатны шүүх уг хэргийг хэлэлцэж хахууль авсан цагдаад 1.6 жилийн хорих ял оногдуулж, тэнсэж шийдвэрлэжээ.
Э.Ариун