Үндсэн хуулийн цэцийн гишүүн Д.Сугарын бүрэн эрхийн хугацаа дуусгавар болсонтой холбогдуулан түүнийг ажлаас нь чөлөөлж оронд Ш.Солонгыг УИХ-аас өчигдөр /2018.05.24/ томилсон билээ.
Авлигатай тэмцэх газраас “Эрдэнэт” үйлдвэрийн 51 хувийг барьцаанд тавьж их хэмжээний зээл авсан хэрэгт “Жаст”-ын Ш.Батхүүг шалгаж байгаа. Ш.Батхүүг “Стандарт” банкнаас зээл авахад Үндсэн хуулийн цэцийн гишүүн Д.Сугар туслалцаа үзүүлсэн байж болзошгүй гэх мэдээлэл бий. Энэ хэрэгт Д.Сугарыг дуудаж шалгах байсан ч түүний Цэцийн гишүүний бүрэн эрхийн хугацаа саад болж байсан. Тиймээс Ш.Батхүүгийн хэрэгт холбогдуулан Д.Сугарыг дуудаж шалгах эрх нь АТГ-д нээлттэй болж байгаа юм.
Энэ асуудлаар АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар Э.Идэрцог “Жаст”-ын Батхүүгийн хэрэг дээр цагдаагийн байгууллага нэг удаа гэрчийн мэдүүлэг авсан. Одоо бид энэ хэрэг дээр дуудаж мэдүүлэг авна’ гэж мэдээллээ.
Э.Ариун