Өрнөд бүсийн аваргын төлөө өрсөлдөж буй Голден Стайт Уорриорс болон Хьюстон Рокетс багуудын цувралын 5 дахь тоглолт Хьюстон хотын “Тоёота центр” ордонд болж талбайн эзэд 98-94 харьцаатай ялалт байгууллаа. Ингэснээр Хьюстон Рокетс баг бүсийн аваргын төлөөх цувралд анх удаагаа цувралыг тэргүүлж байна.
Өнөөдрийн тоглолтонд талбайн эздээс К.Капела 12 оноо, 14 самбар авч шилдэг тоглолтоо үзүүлсэн бол сэлгээнээс Э.Гордон 24 оноо авч багаа тэргүүлсэн байна. Мөн К.Пол 20 оноо, Ж.Харден 19 оноо авч багаа ялалт байгуулах нөхцлийг бүрдүүлсэн. Харин зочин багаас гарааны 5 тоглогчоос К.Дюрант 29 оноо, К.Томпсон 23 оноо, С.Карри 22 оноо авсан бол Д.Грийн 12 оноо, 15 самбар авсан. Харин сэлгээний тоглогчид нь энэ өдөр тийм ч хангалттай байж чадсангүй. Ийнхүү Голден Стэйт Уорриорс баг 2015-2016 оны улирлын плэй-оффын хагас шигшээ тоглолтоос хойш анх удаагаа эсрэг багтаа 3 хожил өгч байна. Хоёр багийн цувралын 6 дахь тоглолт нөгөөдөр “Оракл Арена” ордонд болно.
Б.БЯМБАБАЯР