Сураггүй болсон иргэнийг эрэн хайх ажиллагааг зогсоожээ

Хуучирсан мэдээ: 2018.05.25-нд нийтлэгдсэн

Сураггүй болсон иргэнийг эрэн хайх ажиллагааг зогсоожээ

Сураггүй болсон иргэнийг эрэн хайх ажиллагааг зогсоожээ

Архангай аймгийн Өндөр-Улаан сумын Донгой багийн “Цохиот” гэдэг газар тус багийн харьяат иргэн Б /27 настай, эрэгтэй, унаж татдаг өвчтэй/ тавдугаар сарын 18-ны өдрийн 20.00 цагт гэрээсээ гараад сураггүй алга болсон байна.

Хүн сураггүй алга болсон тухай дуудлага маргааш /2018.05.19/ нь 21.10 минутад тус аймгийн Онцгой байдлын газарт /ОБГ/ иржээ.ОБГ-ын арван алба хаагч, орон нутгийн 21 иргэн, нийт 31 хүн эрэн хайх ажиллагааг тавдугаар сарын 24-ний өдөр хүртэл зохион байгуулсан аж. 

Тус багийн ‘Зуун модны даваа” гэдэг газраас“Торлогийн тал” гэдэг газар хүртэл 20 км газар эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй тул ар гэрийн хүсэлтээр зогсоожээ.

Э.Бурам

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж