Д.Дагвадоржийн дүү С.Бямбасүрэн жонинданд түрүүллээ | News.MN

Д.Дагвадоржийн дүү С.Бямбасүрэн жонинданд түрүүллээ

Хуучирсан мэдээ: 2018.05.25-нд нийтлэгдсэн

Д.Дагвадоржийн дүү С.Бямбасүрэн жонинданд түрүүллээ

Д.Дагвадоржийн дүү С.Бямбасүрэн жонинданд түрүүллээ

Японы мэргэжлийн сүмо бөхийн зуны тэмцээн Токио хотод үргэлжлэн явагдаж байна. Зуны тэмцээн ирэх ням гаригт өндөрлөх ч өнөөдөр жониндан (доороосоо хоёр дахь) зиндааны барилдаан өндөрлөж, Хоошёорюү С.Бямбасүрэн түрүүллээ.

Жониндан зиндааны барууны 42-т бичигдэж байгаа Хоошёорюү адил зургаан даваатай Сасакиямаг шитатэнагэ мэхээр давж, түрүүлснээр ирэх тэмцээнд сандамэд дэвшин барилдахаар боллоо.

Мэргэжлийн сүмо бөхийн их аварга Асашёорюү Д.Дагвадоржийн том ах Д.Сугаррагчаагийн хүү Бямбасүрэн зуны тэмцээнд өөрийгөө харуулж чадлаа.  Монгол Улсын заан Д.Долгорсүрэнгийн ууган хүү Д.Сугаррагчаагийн хүү С.Бямбасүрэнг том цолонд хүрэх бөх гэдгийг сүмогийн мэргэжилтнүүд үнэлээд эхэлжээ.

Энэ сарын 22-ны өдөр 19 нас хүрсэн Хоошёорюү С.Бямбасүрэн ирэх долдугаар сарын башёд сандамэд дэвшин барилдана. 

2017 оны арваннэгдүгээр сард мэргэжлийн сүмод хөл тавьж байсан түүнд их аварга Асашёорюү Д.Дагвадорж талархлаа илэрхийлж, дахин сүмогийн тэмцээнийг үзэх болсноо хэлж байсан юм. Тэрбээр “За дүү минь их сүмогийн замнал чинь өнөөдрөөс эхэлж байна. Эзэн хичээвэл заяа нь хичээнэ ээ. Уулын оройг биш өлмий доорх чулуугаа харж яваарай! Ах нь долоон жил сүмо бөх үзсэнгүй ээ! Одоо чамайг харна! Их спортод чин сэтгэлээсээ шимтэн чин зоригоороо тэмцэж яваарай ! Бусад нь өөрт чинь байгаа” хэмээн захиж байсан.

Өнөөдөр жониндан зиндаанд түрүүлсэн С.Бямбасүрэнд Асашёорюү Д.Дагвадорж “Зээ дүү маань жонидан зиндаанд түрүүлсэн байна. Болж болж үзэх харах бөхтэй болох нээ. Улам улам хичээх хэрэгтэй!” хэмээн өөрийн фэйсбүүк хуудастаа бичжээ.

Ч.БОЛОР

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

16 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

ЗОЧИН 2018-05-25 202.131.233.190

ЭНЭ ХҮҮ ХАРИН ДАГВАА АВАРГЫГ ЗАЛГАМЖЛАХ БӨХ БОЛОХ МАГАДЛАЛ ТУН ӨНДӨР БНА ДАА, ИРЭЭДҮЙД ОДОО БАРИЛДАЖ БУЙ 2 ИХ АВАРГЫН ХАЛАА ЭНЭ ХҮҮ ЯАХ АРГАГҮЙ МӨН ШҮҮ, 5 ХҮРЭХГҮЙ ЖИЛИЙН ДАРАА ИХ АВАРГА БОЛНОО, ХИЧЭЭГЭЭРЭЙ.

Avatar

Зочин 2018-05-25 103.10.23.119

Улаан-хүзүү-Дэлэг-гэж-хүчтэй-Аслангийн-төрсөн-охин-бол

Давгаа-аваргийн-ээж-юм

Avatar

Зочин 2018-05-25 64.119.18.120

Dagvaa avarga shig delhiin ododtoi en zeregzdeg mongol bii biluu, dagvaa avarga l delhiid mongoliig medruulsen shine tsagiin jinhene od shuu, avargiin duu amjiltaa ulam ahiulaarai

Avatar

Зочин 2018-05-25 64.119.18.120

Amjilt shuu, Sn bnaa, delhiid danstai gantshan mongol shuu ih avarga maani, udam damjij, shiirtei ah nariinhaa zamnalaar Sn yvararai duu huu,

Avatar

Зочин 2018-05-25 112.72.14.210

Аса аварга 7 жил сумо үзээгүй гдг чинь юу гсн үгвэ. Атаач зантай хүн үү гүй юу. Нутгийн дүү нараа үзэж алдаа оноог нь зааж өгч баймааж нь жинхэнэ сумоч хүн биш үү. Амиа бодсон аргагүй хүн муутай хүн гдг нь үнэн бн. Дүү нь царайгаараа ахтайгаа адилхан юм зангаараа арай өөр баймааж нь сумод тэсэж үлдэнэ

Avatar

enkhee 2018-05-25 103.26.192.43

Төрсөн ахын хүүхдийг бас л Ач гэнэ…

Avatar

зочин 2018-05-25 103.229.120.62

Удам дамжсан бөхөөс энэ байтугай амжилт гарна аа гарна хүүд амжилт хүсэе.

Avatar

Зочин 2018-05-25 66.181.189.58

7 jil vzegvi gnv Mongolin toloo barildj bsn gj hlj bsn bj mongolinho bohchvdg demjidgvi bsn gsn vgv 7 n jil

Avatar

Зочин 2018-05-25 64.119.18.225

Дагваа аваргын хувьд энэ хүү ач нь байгаа юм . Залуу хүн мэдээгүй юу сэтгүүлч будилсан юм болуу. Дагваа аварга маань залуу хүн шүү дээ.

Avatar

Уншигч 2018-05-25 23.81.140.23

Өөрийн хүүгийн хүүг ач гэдэг биш билүү. Ахын хүүхдийг ач гэвэл арай болохгүй байхаа.

Avatar

Зочин 2018-05-25 64.119.18.83

Vеэл гэнэ л дээ.

Avatar

Зочин 2018-05-25 64.119.18.225

Энэ нөхөр чинь харин Долгорсүрэн заантай нүгэлтэй адилхан харагдаж байх чинь вээ за залуу хүүд амжилт амжилт

Avatar

Зочин 2018-05-25 66.181.179.19

сайхан амжилт гаргажээ баяр хүргье,

Avatar

zochin 2018-05-25 103.9.90.98

монгол үгээ мэдэхгүй байж шүүмжлэхээс өөр хийж чадах зүйлгүй амьтан,зээ гэдэг нь ач зээгийн зээ биш,зээ гэж ерөөл магтаалын өмнө хэлдэг дээ,

Avatar

Иргэн 2018-05-25 202.131.233.190

Төрсөн ахынхаа хүүхдийг зээ дүү гэдэггүй л юм даа, Аварга аа

Avatar

Зочин 2018-05-25 64.119.18.83

Заа гэж vгээ эхлэх сул vг байнаа хамаа.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж