Д.Дагвадоржийн дүү С.Бямбасүрэн жонинданд түрүүллээ

Хуучирсан мэдээ: 2018.05.25-нд нийтлэгдсэн

Д.Дагвадоржийн дүү С.Бямбасүрэн жонинданд түрүүллээ

Д.Дагвадоржийн дүү С.Бямбасүрэн жонинданд түрүүллээ

Японы мэргэжлийн сүмо бөхийн зуны тэмцээн Токио хотод үргэлжлэн явагдаж байна. Зуны тэмцээн ирэх ням гаригт өндөрлөх ч өнөөдөр жониндан (доороосоо хоёр дахь) зиндааны барилдаан өндөрлөж, Хоошёорюү С.Бямбасүрэн түрүүллээ.

Жониндан зиндааны барууны 42-т бичигдэж байгаа Хоошёорюү адил зургаан даваатай Сасакиямаг шитатэнагэ мэхээр давж, түрүүлснээр ирэх тэмцээнд сандамэд дэвшин барилдахаар боллоо.

Мэргэжлийн сүмо бөхийн их аварга Асашёорюү Д.Дагвадоржийн том ах Д.Сугаррагчаагийн хүү Бямбасүрэн зуны тэмцээнд өөрийгөө харуулж чадлаа.  Монгол Улсын заан Д.Долгорсүрэнгийн ууган хүү Д.Сугаррагчаагийн хүү С.Бямбасүрэнг том цолонд хүрэх бөх гэдгийг сүмогийн мэргэжилтнүүд үнэлээд эхэлжээ.

Энэ сарын 22-ны өдөр 19 нас хүрсэн Хоошёорюү С.Бямбасүрэн ирэх долдугаар сарын башёд сандамэд дэвшин барилдана. 

2017 оны арваннэгдүгээр сард мэргэжлийн сүмод хөл тавьж байсан түүнд их аварга Асашёорюү Д.Дагвадорж талархлаа илэрхийлж, дахин сүмогийн тэмцээнийг үзэх болсноо хэлж байсан юм. Тэрбээр “За дүү минь их сүмогийн замнал чинь өнөөдрөөс эхэлж байна. Эзэн хичээвэл заяа нь хичээнэ ээ. Уулын оройг биш өлмий доорх чулуугаа харж яваарай! Ах нь долоон жил сүмо бөх үзсэнгүй ээ! Одоо чамайг харна! Их спортод чин сэтгэлээсээ шимтэн чин зоригоороо тэмцэж яваарай ! Бусад нь өөрт чинь байгаа” хэмээн захиж байсан.

Өнөөдөр жониндан зиндаанд түрүүлсэн С.Бямбасүрэнд Асашёорюү Д.Дагвадорж “Зээ дүү маань жонидан зиндаанд түрүүлсэн байна. Болж болж үзэх харах бөхтэй болох нээ. Улам улам хичээх хэрэгтэй!” хэмээн өөрийн фэйсбүүк хуудастаа бичжээ.

Ч.БОЛОР

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж