Галын аюулаас урьдчилан сэргийлэх тактикийн сургалт боллоо

Хуучирсан мэдээ: 2018.05.25-нд нийтлэгдсэн

Галын аюулаас урьдчилан сэргийлэх тактикийн сургалт боллоо

Галын аюулаас урьдчилан сэргийлэх тактикийн сургалт боллоо

Нийслэлийн онцгой байдлын газраас /НОБГ/ өнөөдөр /2018.05.25/ Гранд плаза их дэлгүүрийн гаднах талбайд галын аюулаас хэрхэн сэргийлж болох талаар тактикийн сургалтыг зохион байгууллаа. Тус тактикийн сургалтад БГД-ийн гал унтраах аврах 18-р ангийн 24 албан хаагч, Сонгинохайрхан дүүргийн /СХД/ гал унтраах аврах 26-р ангийн өндрийн шатны машин, нийслэлийн аврах ангийн 1-р бүлгийн аврагч нар хамтран оролцов. Үзүүлэх тактикийн сургалтыг БГД-ийн гал унтраах аврах 18-р ангийн салаан захирагч дэслэгч С. Буян-арвижих удирдан зохион байгуулав. Улиралд нэг удаа тактикийн сургалтыг БГД-ийн гал унтраах аврах 18-р ангиас зохион байгуулдаг. Энэ удаагийн гал унтраах тактикийн сургалт 2-р улирлын сургалт юм байна.

Энэ удаагийн гол онцлог нь томоохон төв, худалдааны газруудад гал гарвал галын аюулаас иргэд хэрхэн гарах, зам талбайн хүртээм хэр байгаа зэргийг үзүүлэх тактикийн сургалтаар харуулахыг зорьсон байна. Тактикийн сургалт өглөө 9 цагаас 11 цагийн хооронд болж Гранд плаза төвийн худалдаа эрхлэгчид болон тэр хавийн иргэд нийлсэн 359 хүн оролцсон байна. Хиймэл утаа, гал гаргагчийг ашиглан гал гаргаж, иргэдээр өөрсдөөр нь галыг унтраалгаж байв.

Дашрамд дуулгахад дараагийн гал унтраах тактикийн сургалт 6 дугаар сарын 7-нд Дулааны цахилгаан станц-4 /ДЦС-4/-ийн гадна талбайд болох юм байна.

Н.ГАНБАТ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж