Нэг унци алт 1900 ам.долларт хүрлээ

Хуучирсан мэдээ: 2011.08.23-нд нийтлэгдсэн

Нэг унци алт 1900 ам.долларт хүрлээ

Дэлхийн эдийн засгийн өсөлт удааширч олон улсыг түгшээж байгаа энэ үед алтны үнэ галзууртлаа өсч, нэг унци нь 1900 ам.долларт хүрлээ. Азийн арилжаан дээр үнэт металлын үнэ 0,9 хувиар өсч, нэг унци нь 1,913 ам.долларт хүрээд байна.

АНУ-ын эдийн засгийн өсөлт саарч, Европын өрийн хямрал хүрээгээ тэлсээр байгаа тул хөрөнгө оруулагчдын хувьд алт хамгийн найдвартай ассетад тооцогдох болсон. Шинжээчид АНУ-ын санхүүгийн төлөв байдлыг харгалзан үзэж алтны үнийг цаашид өссөөр байх болно гэж үзэж байна.

АНУ-ын Холбооны нөөцийн банкнаас эдийн засгийг сэргээх арга хэмжээний хүрээнд шинэ арга хэмжээг авч хэрэгжүүлж магадгүй байна. Олон улсын төв банкны удирдлагууд энэ долоо хоногийн сүүлээр цуглаж, жил бүр зохион байгуулдаг ээлжит уулзалтад оролцохоор зэхэж байгаа ба уг хурал дээр АНУ-ын төв банкны тэргүүн дээрх шинэ багц арга хэмжээгээ зарлах төлөвтэй байна.

Б.Энх

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж