Д.Амартүвшин, М.Уранцэцэг нар хүрэл медалийн төлөө барилдана

Хуучирсан мэдээ: 2018.05.25-нд нийтлэгдсэн

Д.Амартүвшин, М.Уранцэцэг нар хүрэл медалийн төлөө барилдана

Д.Амартүвшин, М.Уранцэцэг нар хүрэл медалийн төлөө барилдана

БНХАУ-ын ӨМӨЗО-ны Хөх хотын ‘Inner Mongolia Stadium’ цогцолборт жүдо бөхийн гран-при тэмцээн болж байна.

49 орны жүдочид өрсөлдөж буй Хөх хотын гран-при тэмцээний эхний өдөр эрэгтэй эрэгтэй -60, 66, эмэгтэй -48, 52, 57 кг-ын жингийн барилдаанууд болж байна. Энэ цагт хагас медалийн төлөө өрсөлдөх бөхчүүд тодорлоо.

Манай улсаас нийт 28 жүдоч барилдахаар өнөөдөр 10 бөх дэвжээнд гарч Гавьяат тамирчин Д.Амартүвшин, М.Уранцэцэг нар хүрэл медалийн төлөө барилдахаар үлдлээ.

Эрэгтэй 60 кг: /23 бөх/

Энэ жингийн “С” хэсгийг тэргүүлсэн Д.Амартүвшин эхний тойрогт хийлж, Нидерланд, ОХУ-ын бөхчүүдийг ялан хагас шигшээд Казахстаны К.Гусманд дийлдсэнээр хүрэл медалийн төлөө барилдахаар боллоо. Манай бөх медалийн төлөөх шийдвэрлэх барилдааныг ОХУ-ын Мшвидовадц Робертай хийнэ.

Энэ жинд барилдсан 2014 оны дэлхийн аварга Г.Болдбаатар шагналт долдугаар байрыг эзэллээ. Тэрбээр “D” хэсэгт багтсан бөгөөд БНХАУ-ын бөхийг ялсан ч Казахстаны К.Гусманыг дийлсэнгүй. Манай бөх дагах барилдаанд ОХУ-ын Алберт Гузовд ялагдсанаар долдугаар байр эзэллээ. 

66 кг: /33 бөх/

Б.Эрхэмбаяр, Ё.Басхүү нар хоёрдугаар тойргоос тэмцээнийг өндөрлүүллээ.

Эмэгтэй 48 кг /29 бөх/

Жингийн бөхчүүдээ тэргүүлсэн М.Уранцэцэг эхний тойрогт хийлж, Хойд Солонгосын Пак У Аныг ялсан ч ОХУ-ын Сабина Гилиазовад ялагдлаа. Манай бөх БНХАУ-ын бөхийг ялснаар хүрэл медалийн төлөө Бразилын Габриела Чибанатай барилдахаар оноолт таарсан байна. Энэ жингийн аваргын төлөөх барилдаанд Япон, БНСУ-ын бөхчүүд үлджээ.

52 кг: /28 бөх/

Энэ жинд барилдсан Б.Хорлоодой, Г.Ганцэцэг нар хоёрдугаар тойргоос тэмцээнийг өндөрлүүллээ.

57 кг: /28 бөх/

Л.Энхрийлэн, Л.Нинжин нар мөн хоёрдугаар тойргоос тэмцээнийг өндөрлүүллээ.

Хөх хотын гран-при тэмцээний эхний өдөр манай найман жүдоч дэвжээнд гарснаас эрэгтэйчүүдийн 60 кг-ын жинд Гавьяат тамирчин Д.Амартүвшин, эмэгтэйчүүдийн 48 кг-д Гавьяат тамирчин М.Уранцэцэг нар хүрэл медалийн төлөө барилдахаар үлдлээ.

Өнөөдрийн финалын барилдаанд Улаанбаатарын цагаар 20:00-20:30-н хооронд болно.

ШУУД ҮЗЭХ: https://www.ijf.org/

 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж