Тусгай дуут дохио хэрэглэж байсан 1286 тээврийн хэрэгслийн зөвшөөрлийг цуцалжээ

Хуучирсан мэдээ: 2018.05.25-нд нийтлэгдсэн

Тусгай дуут дохио хэрэглэж байсан 1286 тээврийн хэрэгслийн зөвшөөрлийг цуцалжээ

Тусгай дуут дохио хэрэглэж байсан 1286 тээврийн хэрэгслийн зөвшөөрлийг цуцалжээ

Хууль зүй, дотоод хэргийн сайдын тушаалаар баталсан “Тээврийн хэрэгсэлд тусгай дуут болон гэрлэн дохио тавьж хэрэглэх журам”-ын хэрэгжилтэд хяналт тавих зорилгоор Цагдаагийн ерөнхий газрын ын Бүртгэл хяналтын төв, Замын цагдаагийн албатай хамтран нийслэлийн хэмжээнд хэсэгчилсэн шалгалтыг явуулжээ.

Шалгалтаар зөвшөөрөлгүй тусгай дуут, гэрлэн дохио тавьж хэрэглэсэн 22 жолоочид 2.2 сая төгрөгийн шийтгэл оногдуулсан байна. Хуучин журмын дагуу өнгөрөгч 2017 онд тусгай дуут болон гэрэл дохио тавьж хэрэглэх зөвшөөрлийг 2239 тээврийн хэрэгсэлд олгож байжээ.  

Харин уг журмыг боловсронгуй болгож шинэчлэн баталснаар Цагдаагийн ерөнхий газрын Бүртгэл хяналтын төвөөс 2018 оны эхний таван сарын байдлаар зөрчилтэй 1286 тээврийн хэрэгслийн дуут дохио хэрэглэх зөвшөөрлийг цуцалж, зөвхөн тусгай чиг үүргийн 953 тээврийн хэрэгсэлд зөвшөөрөл олгосон аж.

Э.Ариун 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж