Голландын уран зургийн дилер Ян Сикс Лондон дахь Кристиеc дуудлага худалдаанаас 2016 онд Рембрандтын бүтээсэн нэр нь үл мэдэгдэх уран зургийг анх олжээ. Тэрбээр 1634 оны үед бүтээгдсэн гэх залуу эрхмийн хөргийг 185,000 ам.доллараар худалдан авсан байна. Гэвч уран зураг одоо үүнээс хамаагүй өндрөөр үнэлэгдэнэ гэнэ. Ян хөрөг дээрх залуу эрийн өмссөн хүрмийн захыг зөвхөн Рембрандтын зурдаг хэв маягаар бүтээгдсэн байхыг анзаарчээ.
Голландын урлагийн ахмад мастерууд X-ray техник ашиглан мөн зургийн дээжид анализ хийн арван найман сарын турш ажилласны эцэст уран зураг Рембрандтынх мөн болохыг тогтоожээ.
Хүүхэд байхаас нь Голландын сонгодог уран зургийн бүтээлүүд ханаар нь өлгөөтэй байдаг байсан талаар Ян дурсав. Мөн Рембрандттай хувийн өвөрмөц холбоотой тул түүний зургийг олно гэдэг үгээр хэлшгүй гайхалтай мэдрэмж гэжээ. Рембрандтын 1654 онд бүтээсэн Ян Сикс гэх ижил нэртэй Голландын амбан сайдын хөрөг нь 39 настай залуу диллерийн өвөг эцэг байсан гэнэ.
Хөргийг өнгөрсөн долоо хоногийн Лхагва гаригт /2018.05.16/ олны өмнө танилцуулсан нь 1974 оноос хойш анх удаа Рембрандтын зургийг ил тавьж байгаа тохиолдол юм байна. Хөрөг зураг нэг сарын турш Амстердам хотын Эрмитаж музейд олны хүртээл болох аж.
Эх сурвалж: Reuters