М.Энхболд Оросыг зорино

Хуучирсан мэдээ: 2018.05.25-нд нийтлэгдсэн

М.Энхболд Оросыг зорино

М.Энхболд Оросыг зорино

Ерөнхий сайд У.Хүрэлсүх тавдугаар сарын 23-26-ны өдрүүдэд Санкт-Петербургийн олон улсын эдийн засгийн форумд оролцохоор төлөвлөж байсан ч тодорхойгүй шалтгааны улмаас явахаа больсон билээ. Тэгвэл УИХ-ын дарга М.Энхболд ирэх долоо хоногт ОХУ-ыг зорих гэнэ. Спикер ‘ангийн’ зарим нөхдийнхөө хамт ОХУ-ын хууль тогтоох дээд байгууллага Олон улсын парламентын холбоотой хамтран зохион байгуулж байгаа хуралд оролцох юм байна.

УИХ-ын дарга М.Энхболдын хойноос Ерөнхийлөгч Х.Баттулга Хятадыг зорихоор төлөвлөж буй. Ерөнхийлөгч БНХАУ-ыг зорьж, Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын ээлжит хуралдаанд оролцоно. Энэ үеэр гурван улсын төрийн тэргүүн нарын уулзалт болно гэсэн хүлээлт бий. Харин  Ерөнхий сайд У.Хүрэлсүх ирэх долдугаар сард ОХУ-д айчлахаар төлөвлөж байгаа бололтой.

Б.БАТ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж