“Мон-Уран” компаниас мэдээлэл хийнэ

Хуучирсан мэдээ: 2011.08.23-нд нийтлэгдсэн

“Мон-Уран” компаниас мэдээлэл хийнэ

“Зууны мэдээ” сонины сэтгүүлч Д.Болормаад холбогдох  хүний нэр төрд халдсан гэх хэргийн шүүх хурал өнөөдөр Сүхбаатар дүүргийн шүүхэд болж, хэргийг хэрэгсэхгүй болгосон юм. Сүхбаатар  дүүргийн шүүхийн шийдвэртэй холбогдуулан “Мон-Уран” компаниас өнөөдөр 16.30 цагт “Монгол ньюс” мэдээллийн төвд мэдээлэл хийхээр болжээ. “Мон-Уран” компанийн захирал Б.Наранхүү нь сэтгүүлч Д.Болормааг нэр төрд халдсан гэх үндэслэлээр Сүхбаатар дүүргийн шүүхэд өгөөд байсан юм. Шүүх бүрэлдэхүүн сэтгүүлчийн бичсэн мэдээлэлд “Мон-Уран” компанийн захирал холбогдолгүй болохыг тогтоосон билээ.

С.Отгон

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж