“Зууны мэдээ” сонины сэтгүүлч Д.Болормаад холбогдох хүний нэр төрд халдсан гэх хэргийн шүүх хурал өнөөдөр Сүхбаатар дүүргийн шүүхэд болж, хэргийг хэрэгсэхгүй болгосон юм. Сүхбаатар дүүргийн шүүхийн шийдвэртэй холбогдуулан “Мон-Уран” компаниас өнөөдөр 16.30 цагт “Монгол ньюс” мэдээллийн төвд мэдээлэл хийхээр болжээ. “Мон-Уран” компанийн захирал Б.Наранхүү нь сэтгүүлч Д.Болормааг нэр төрд халдсан гэх үндэслэлээр Сүхбаатар дүүргийн шүүхэд өгөөд байсан юм. Шүүх бүрэлдэхүүн сэтгүүлчийн бичсэн мэдээлэлд “Мон-Уран” компанийн захирал холбогдолгүй болохыг тогтоосон билээ.
С.Отгон