Евразийн хэвлэл мэдээллийн байгууллагын чуулган өндөрлөлөө

Хуучирсан мэдээ: 2018.05.25-нд нийтлэгдсэн

Евразийн хэвлэл мэдээллийн байгууллагын чуулган өндөрлөлөө

Евразийн хэвлэл мэдээллийн байгууллагын чуулган өндөрлөлөө

Евразийн хэвлэл мэдээллийн байгууллагын чуулган тавдугаар сарын 22-24 өдрүүдэд Казахстан улсын Алмата хотод зохион байгуулагдлаа.Тус чуулган ‘Дэлхийн ертөнцийн өөрчлөлт бидний хэрхэн өөрчилж байна вэ’ гэсэн уриа дор болж өндөрлөсөн юм. Хоёр өдрийн туршид 7600 хэвлэл мэдээллийн байгууллагын төлөөлөгчид, олон улсын 600 гаруй шинжээчид оролцлоо. 

Евразийн хэвлэл мэдээллийн байгууллагын чуулганыг анх 2002 онд Казахстаны Ерөнхийлөгч Нурсултан Назарбаев Өрнө Дорныг холбосон яриа хэлэлцээний медиа-платформ болгох зорилготойгоор санаачилж байсан юм. 

15 дахь жилдээ зохион байгуулагдаж буй тус чуулган нь ‘Олон Улсын харилцааны хувьсгал’, ‘Нийгэм дэх итгэлцлийн хувьсгал’, ‘Мэдээллийн технологийн хувьсгал: Баримтаас хуурамч мэдээ рүү шилжих нь санаа зовних асуудал боллоо’ , ‘Блогчдын эрэн үе’ зэрэг 7600 гаруй төлөөлөгчид орчин үеийн хэвлэл мэдээллийн байгууллагын чиг хандлагыг хэлэлцэв. 

Энэ жилийн чуулганд төр засгийн тэргүүн, улстөрч, эдийн засагч, олон улсын харилцааны шинжээчид, 60 гаруй орны хэвлэл мэдээллийн байгууллагын төлөөлөл, блогерууд оролцлоо. Тодруулбал, АНУ-ын 44 дэх ерөнхийлөгч Барак Обамагийн сонгуулийн кампанит ажлын төлөөлөгч, BBC агентлагийн мэдээний редактор, CNN агентлагийн олон улсын төсөл хариуцсан гаргагч редактор, Эмми шагнал гардуулах ёслолын шагналт зэрэг хэвлэл мэдээллийн байгууллагын ирээдүйн чиг хандлагыг түүчээлж буй эрхмүүд өөрсдийн санал бодлоо солилцсон байна. Энэхүү чуулганд Монгол Улсаас news агентлаг, gogo.mn, EagleTV, өдрийн сонины төлөөллүүд оролцжээ. 

А.АНИР

 

 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж