Х.Цагаанбаатар эхний өрсөлдөгчөө яллаа

Хуучирсан мэдээ: 2011.08.23-нд нийтлэгдсэн

Х.Цагаанбаатар эхний өрсөлдөгчөө яллаа

Францын нийслэл Парис хотноо жүдо бөхийн насанд хүрэгчдийн ДАШТ хэдхэн хормын өмнө эхэллээ. Тэмцээн өнөөдөр эрэгтэйчүүдийн 60, 66 кг, эмэгтэйчүүдийн 48 кг-ын жингийн барилдаанаар эхэлж байгаа юм. Эдгээр жинд Ч.Болдбаатар /60 кг/, Д.Төмөрхүлэг /60 кг/, Х.Цагаанбаатар /66 кг/, С.Мияарагчаа /66 кг/, М.Уранцэцэг /48 кг/, Б.Бат-Эрдэнэ /48 кг/ нарын Монголын зургаан жүдоч зодоглож байна.

Монголын баг тамирчдын салхийг хагалж, 2009 оны дэлхийн аварга, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин Х.Цагаанбаатар дэлхийн аваргын татамид эхний өрсөлдөгчөө буулган авлаа. Тэрбээр Энэтхэгийн жүдоч Манжеет Нандалыг цэвэр ялснаар Монголын жүдочдын ялалтын буухиаг эхлүүллээ. Х.Цагаанбаатар дараагийн барилдаанаа Хятадын бөх Лью Ренвантай хийх юм.

С.Цэлмэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж