Миссурид төрсөн Тумбелина хэмээх морь нь одоо 17 настай бөгөөд төрөлхийн одой шалтгаанаасаа болж, Гиннесийн номон дахь хамгийн жижиг мориор тодорчээ. 2002 онд түүнд хэмжилт хийхэд 44,5 сантиметр өндөртэй бяцхан амьтан байсан тэрбээр анх ердөө 15 сантиметр өндөртэй төрсөн байна.
Нохойны үүрэнд эрхлэн амьдардаг Тумбелинагийн эрүүл мэндийн байдал санаа зовоож байсан хэдий ч ийм өндөр насалсанд нь фермерүүдийн зүгээс ихэд баяртай байдаг байна.
Харин энэ бол дэлхийн хамгийн том морь Биг Жэк.
Одоо 17 настай Биг Жэкийг 11 настай байхад нь хэмжилт хийхэд 210,2 сантиметр өндөртэй байснаар Гиннесийн номын хамгийн өндөр мориор шалгарчээ.
Эздийнхээ хайрыг өдөржин татаж өнгөрөөдөг тэрбээр усанд орох иллэг хийлгүүлэх хамгаас дуртай гэнэ. Жирийн морьтой харьцуулахад хоёр дахин их иддэг энэ морь Тумбелинатай хамт зургаа авахуулсаныг доор харуулав
Г.СҮМБЭЭ