Хаврын баяр нэртэй Өмнөд Солонгосын соёлын өдрүүд ОХУ-д зохиогдож байна. Энэ нь гурав удаагийн арга хэмжээ юм.
Соёлын өдрүүдийн хүрээнд үндэсний урлагийн болон К-pop-ын тоглолтууд болохоос гадна, солонгос үндэсний хоолны фестиваль зохиогдож байна. Мөн ОХУ-д удахгүй зохиогдох хөлбөмбөгийн ДАШТ-д зориулан хөлбөмбөгтэй холбоотой арга хэмжээнүүдийг хөтөлбөрт тусгажээ. Тухайлбал, зургадугаар сарын 17-нд Нижный Новгород, 22-нд Ростов-на-Дону хотод Өмнөд Солонгосын шигшээ баг тоглохоос гадна хөлбөмбөгийн сэдэвтэй солонгос кино үзүүлж, хөгжөөн дэмжигчидтэй уулзалт хийх юм.
Соёлын өдрүүдийн арга хэмжээ “Известия-холл”-д К-поп, Чайковскийн нэрэмжит консерваторид үндэсний урлагийн тоглолтоор эхэлсэн байна.
Эх сурвалж: РИА НОВОСТИ
Холбоотой мэдээ