Оросын онлайн худалдааны эргэлт нэмэгдэж байна

Хуучирсан мэдээ: 2018.05.25-нд нийтлэгдсэн

Оросын онлайн худалдааны эргэлт нэмэгдэж байна

Оросын онлайн худалдааны эргэлт нэмэгдэж байна

Оросын онлайн худалдааны эргэлт 2018 оны эцэс гэхэд өмнөх онтой харьцуулахад 18-20 хувь өсөх тооцоотой байна хэмээн онлайн худалдааны хөгжил, дүн шинжилгээгээр дагнадаг Oborot.ru порталын тэргүүн Иван Кургузов хэллээ.

Түүний хэлснээр онлайн худалдаанд хамгийн их жин дарж байгаа нь гэр ахуйн цахилгаан бараа, электроникийн бусад бараа, загварын хувцаснууд ажээ. Сүүлийн үед орон гэрийн тавилга, эд зүйлс, засварт шаардлагатай барилгын материалын захиалга нэмэгдэж байгаа гэв. Харин хүнсний бараа хамгийн бага буюу нийт эргэлтийн ердөө 2-3 хувийг эзэлдэг байна.

Онлайн худалдаагаар том хотуудын иргэд буюу Москва, Екатеринбург, Новосибирск хотынхон түлхүү үйлчлүүлж байгааг Иван Кургузов бас хэллээ.

Эх сурвалж: РИА НОВОСТИ

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж