Путиний цэцгэн баглаа

Хуучирсан мэдээ: 2018.05.25-нд нийтлэгдсэн

Путиний цэцгэн баглаа

Путиний цэцгэн баглаа

ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин тавдугаар сарын 21-ний өдөр ХБНГУ-ын канцелор Ангела Меркелтэй уулзах үеэрээ түүнд баглаа цэцэг бэлэглэсэн явдлыг Германий Bild агентлаг хурцаар шүүмжилж байсан юм. В.Путиний энэхүү үйлдэл нь гаднаасаа эелдэг мэт харагдах боловч үнэн хэрэгтээ А.Меркелийн нэр төрийг сэвтүүлсэн явдал хэмээн Германий хэвлэл үзжээ.

Тэгвэл сүүлийн хоёр өдөр зохион байгуулагдаж байгаа Санкт-Петербургийн олон улсын эдийн засгийн форумийн үеэр В.Путин Францын Ерөнхийлөгч Э.Макроний гэргий Брижитте Макронд мөн цэцгийн баглаа барив. 

Хорватын ерөнхийлөгч Колинда Грабар-Китарович /2017оны 10 сар/

В.Путиний энэ мэт аяглах нь түүнийг 2000 онд анх удаа ОХУ-ын Ерөнхийлөгчөөр сонгогдон ажиллаж байх үеийг санагдуулам байгааг дэлхийн хэвлэлүүд онцолжээ. Улс төрийн соёлд хандах байдалдаа үе үе эргэн салхи оруулж байгаа энэхүү байдал нь В.Путиний олон улсын анхаарлыг өөр дээрээ хандуулах оролдлого гэж үзэх хүн цөөнгүй байна. 

Беатриксийн хатантай уулзаж буй В.Путин /2001 оны 6 сар/

 

 

Г.СҮМБЭЭ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж