АНУ-ын цагаар Пүрэв гарагийн өглөө гарсан тус мэдэгдлээс хойш алтны үнэ нэг дор хаяж 1 хувиар өссөнөөр нэг унц нь 1305 ам.доллартай тэнцэв. Санхүүгийн шинжээчдийн зүгээс сүүлийн нэг жилийн туршид Америк болон Хойд Солонгосын асуудал маргаантай байгаа үеийг ашиглан алт худалдаж авахыг хөрөнгө оруулагчдад санал болгосоор байсан юм.
Цаашид хоёр улсын нөхцөл байдал хүндрэх аваас алт төдийгүй бусад ашигт малтмал, валютын ханшинд гарах өөрчлөлтүүд ажиглагч орнуудад таатай өөрчлөлтийг авчирна хэмээн харж байгаагаа шинжээчид урьдчилсан таамагтаа илэрхийлжээ.
Г.Сүмбээ
Эх сурвалж: CNBC