Ньюс хөтөч: Өмгөөлөгчийн хараат бус байдлыг хэлэлцэнэ

Хуучирсан мэдээ: 2018.05.25-нд нийтлэгдсэн

НЬЮС ХӨТӨЧ

Ньюс хөтөч: Өмгөөлөгчийн хараат бус байдлыг хэлэлцэнэ

Ньюс хөтөч: Өмгөөлөгчийн хараат бус байдлыг хэлэлцэнэ

ХОТЫН ЦАГ АГААР

Үүлшинэ. Бага зэргийн бороо орно. Салхи зүүн өмнөөс баруун хойш эргэж секундэд 8-13 метр, зарим үед секундэд 14-16 метр хүрэл ширүүсч шороон шуурга шуурна. 23-25 градус дулаан байна

ӨНӨӨДӨР БОЛОХ ҮЙЛ ЯВДАЛ

08.10

  • Орбитын уулзвараас Толгойтын эцэс, Үйлдвэрчний эвлэлийн гудамж хүртэлх 3,6 км авто замын өргөтгөл шинэчлэлийн ажил дуусаж, нээлтээ хийнэ. Холбоо барих утас: 91919697

09.00

  • “Боловсрол: Чанар, Санхүүжилт, Хариуцлага’ Иргэний нийгмийн үндэсний 9-р чуулган Чингис Зочид буудлын хурлын танхимд үргэлжилнэ. Холбоо барих утас: 99299777
  • БСШУСЯ, Швейцарийн хөгжлийн агентлаг, Дэлхийн банктай хамтран аймаг, нийслэл дүүргийн Боловсрол, соёл, урлагийн газрын дарга, ЗДТГ-ын Нийгмийн бодлогын хэлтсийн боловсролын асуудал хариуцсан мэргэжилтэн нарт зориулсан ‘Боловсролын үйлчилгээнд эцэг эх, олон нийтийн оролцоо, хариуцлагыг бэхжүүлэх нь’ сургалтыг Туушингийн 4 давхарт зохион байгуулна. Холбоо барих утас: 8811-1046
  • Монгол улсад Өмгөөлөгчдийн байгууллага үүсгэн байгуулагдсаны 90 жилийн ойд зориулсан “Өмгөөлөгчийн хараат бус байдал, өмгөөлөгчдийн өөрөө удирдах ёсны байгууллага” сэдэвт Олон улсын бага хурал Гадаад харилцааны яамны “Зөвшилцөл” танхимд болно.  Холбоо барих утас: 99768575
  • “Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төв”-д “Гацуурт” компанийн ажлын байрны нээлттэй өдөрлөг болно.
  • МУИС-ын хичээлийн I байранд ‘Монголчуудын оршуулгын зан үйл: Уламжлал-Орчин үе-Чиг хандлага’ эрдэм шинжилгээний хурал болно
  • Үндэсний Батлан хамгаалахын их сургууль дээр "Мэдээллийн аюулгүй байдал: онол практикийн тулгамдсан асуудал"’ сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний хурал болно.

09.30

  • Үндсэн хуулийн цэц хуралдана

10.00

  • Нийслэлийн 25 -р тусгай сургуулийн есдүгээр ангийн төгсөх үйл ажиллагаа болно.
  • СУИС-ийн хичээлийн I байр ‘Эрдмийн өргөө’-нд Нийслэлийн Чингэлтэй дүүрэг, Монгол Улсын Соёл, Урлагийн Их сургууль хамтран зохион байгуулж буй “Бид сайн сайханд дагуулна” “ЧИНГЭЛТЭЙ ФЕСТИВАЛЬ”-ын тухай хэвлэлийн бага хурал болно. Холбоо барих  утас: 99237173, 99242579, 98119077
  • КИНО БҮТЭЭЛИЙН ТҮГЭЭЛТ БА ЗОХИЦУУЛАЛТ‘ уулзалт, хэлэлцүүлэг  Соёл, урлагийн газрын хурлын танхимд зохион байгуулагдана. Холбоо барих утас:99849000
  • НМХГ-ын хурлын танхимд олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр болохтой холбогдуулан зах худалдааны төв, сүлжээ дэлгүүрүүд, хүнсний жижиглэн худалдаа эрхэлж буй аж ахуй нэгж байгууллага, иргэдийн хүнсний бүтээгдэхүүн, бэлгэнд хийж буй хяналт шалгалтын явцын талаар сэрэмжлүүлэг мэдээлэл хийнэ. Холбоо барих утас: 91887887
  • УИХ-ын чуулган хуралдана.

10.30

  • ИНЕГ-ын гадна талбайд Монгол Улсад нисэх хүчин үүсч хөгжсөний түүхт 93 жилийн ойн хүндэтгэлийн арга хэмжээ болно. Утас 91912343

11.00

  • Хүүхдэд зориулсан хаврын үзэсгэлэн МҮХАҮТ-ын Их Танхимд болно.
  • Монголын Хүүхдийн Ордонд “БЯЦХАН МИСС-2018” улсын уралдааны гала тоглолт болно.
  • Хөгжим, бүжгийн коллежийн гадна талбайд Нийслэлийн цагдаагийн газраас ‘Эрдмийн баяр’ өдөрлөг зохион байгуулна.
  • НЗДТГ-т НИТХ-ын дарга С.Амарсайхан өмгөөлөгч Х.Бат-ялалт тэргүүтэй ТҮЦ-ийн худалдаа эрхлэгчдийг хүлээн авч уулзана.
  • АТГ-ын Олон нийтийн төвд АТГ-аас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийнэ.

11.30

  • Дэлхийн тамхигүй өдрийн Хэвлэлийн бага хурал Эрүүл мэндийн яамны 215 тоотод болно. Холбоо барих утас: 99179899, 99124735, 99026671

12.00

  • МҮЭСТО-нд ‘БЯЦХАН ХАНХҮҮ-2018’ уралдааны төгсгөлийн шатны шалгаруулалт болно.

12.30

  • Сүхбаатарын талбайд “УЛААНБААТАР НОМЫН БАЯР”-ын нээлт болно.

14.00

  • ЭМЯ-ны гаднах талбайд 3 аймгийн эрүүл мэндийн төвүүдэд түргэн тусламжийн автомашин гардуулж өгнө Холбоо барих утас:99179899, 86885060
  • Арьс ширний үйлдвэрлэл’ олон улсын сургалт, уулзалт ХХААХҮЯ-ны хурлын танхимд болно. Холбоо барих утас: 8001-9000, 9981-8438

17.00

  • ‘Твинс’ фильмийн ‘Такси-2’ МУСК-ны нээлт ‘Тэнгис’ кино тeатрт болно.

ЭНЭ ӨДӨР МОНГОЛЫН ТҮҮХЭНД

1924.05.25 Сургалтын 10-13 онгоц Монголд бууснаар Монголын иргэний агаарын тээврийн байгууллага байгуулагдсан гэж үздэг.

1993.05.25 БНХАУ-ын Засгийн газраас Монголын засгийн газарт бэлгэлсэн 1600 тонн гурилыг хятадын тал Эрээн хот хүртэл хариуцан тээвэрлээд Монголын талд хүлээлгэн өгөв.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж