Хөх хотод 49 орны жүдочид цугларлаа

Хуучирсан мэдээ: 2018.05.25-нд нийтлэгдсэн

Хөх хотод 49 орны жүдочид цугларлаа

Хөх хотод 49 орны жүдочид цугларлаа

Олон улсын жүдо бөхийн холбооноос зохион байгуулж буй “ Хөх хотын гран-при” тэмцээн өнөөдөр /2018.05.25/ БНХАУ-ын ӨМӨЗО-ны Хөх хотод эхэллээ.

Жүдо бөхийн Хөх хотын гран-при тэмцээнд 49 орны 399 бөх зодоглох бөгөөд манай улсаас эрэгтэй, эмэгтэй нийт 28 жүдоч оролцоно. 

Олон улсын жүдо бөхийн холбооны ерөнхийлөгч Мариус Визер бөхчүүдэд хандан өчигдөр видео мэндчилгээ дэвшүүлэхдээ “Өвөрмонголд эхлэх гран-при тэмцээн нь 2020 оны Токиогийн олимпийн наадмын сонгон шалгаруулалтын эхлэл болох юм” гэж онцолжээ.

Хөх хотын гран-при тэмцээнд түрүүлсэн бөх 3000 ам.доллар, мөнгөн медаль 2000, хүрэл медаль 1000 ам.долларын мөнгөн шагналтай аж.

Тэмцээний эхний өдөр буюу өнөөдөр эрэгтэй -60, 66, эмэгтэй -48, 52, 57 кг-ын жингийн барилдаан болж аваргууд тодорно. Харин маргааш  эрэгтэй -73, 81кг, эмэгтэй – 63, 70 кг-ын жингийн барилдаан болно. Тэмцээний сүүлийн өдөр буюу ням гаригт хүнд жингийн барилдаанууд болж, гран-при тэмцээн өндөрлөнө. 

МАНАЙ ЖҮДОЧИД:

Эрэгтэй

  • 60 кг Г.Болдбаатар, Д.Амартүвшин
  • 66 кг Б.Эрхэмбаяр, Ё.Басхүү
  • 73 кг Ц.Цогтбаатар, Г.Одбаяр
  • 81 кг О.Ууганбаатар, Б.Гаажадамба
  • 90 кг Г.Алтанбагана, Б.Бандихүү
  • 100 кг-д Л.Отгонбаатар, О.Цэцэнцэнгэл
  • +100 кг-д Ө.Дүүрэнбаяр, Н.Түвшинбаяр

Эмэгтэй

  • 48 кг М.Уранцэцэг, Э.Гэрэлмаа
  • 52 кг Б.Хорлоодой, Г.Ганцэцэг
  • 57 кг Л.Энхрийлэн, Л.Нинжин
  • 63 кг Б.Мөнгөнчимэг, Б.Ганхайч
  • 70 кг Ц.Наранжаргал, А.Бадамгарав
  • 78 кг-д Л.Уранчимэг, Б.Хонгорзул
  • +78 кг-д С.Сэржмядаг, Б.Мөнхтуяа

“Хөх хотын Гран-при”  тэмцээнд 2017 онд манай 27 жүдоч барилдаж, 3 мөнгө, 5 хүрэл медальтай ирж байжээ. 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж