Таван мянга гаруй ажлын байр эзнээ хүлээж байна

Хуучирсан мэдээ: 2011.08.23-нд нийтлэгдсэн

Таван мянга гаруй ажлын байр эзнээ хүлээж байна

Монголын Залуучуудын Холбоо, МҮЭХ-ноос хамтран зохион байгуулж буй “Залуучуудын хөдөлмөр, мэдээллийн яармаг” өнөөдөр нээлтээ хийлээ.

МҮЭСТО-нд  болж буй энэхүү арга хэмжээ залуучуудын ажлын байрны тухай дэлгэрэнгүй мэдээлэл өгөх зорилготой юм. Тус арга хэмжээнд нийслэлийн дүүргүүдийн Хөдөлмөр халамж үйлчилгээний хэлтэсүүд өөрийн хэлтэст бүртгэлтэй ажлын байранд иргэдийг зуучлах, ажилд бүртгэж байна. Энэ жил уул уурхай, барилгын ажлын  захиалга олон ирсэн байгаа гэж зохион байгуулагчид нь хэлж байна. Ажилд орохыг хүссэн иргэд иргэний үнэмлэх, цээж зургийн хамт харьяа дүүргийнхээ хэлтэст бүртгүүлснээр сонирхсон ажилдаа орох боломжтой аж. Нийт таван мянга гаруй ажлын байр эзнээ хүлээж байгаа гэнэ. Мөн оюутнуудад зориулсан 70 гаруй цагийн ажлын байрны захиалга Нийслэлийн хөдөлмөрийн биржид иржээ.

Ш.Чимэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж